НУЛИМСТАЙ НҮД

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр 60 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон тэмдэглэлээрээ "Жаран хоног", "Жаран"-ы бутархай" ном бичиж, хэвлүүлжээ.

Авлигатай тэмцэх газраас С.Баярыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар яллагдагчаар татан 60 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон юм. Ерөнхий сайд асан С.Баяр нь 2007-2009 онд Ерөнхий сайдаар ажилласан байсан. Түүнийг 2018 онд хоёр сар хорьж, зургадугаар сарын 8-ны өдөр сулласан байдаг.

Тэрбээр өөрийн дурсамж номынхоо нээлтийг энэ долоо хоногийн баасан гаригт хийх бөгөөд шинэхэн номоо нийтлэлч Б.Баабарын "Непко" хэвлэлийн газарт хэвлүүлжээ.

С.Баяр Жаран хоног "Жаран"-ы бутархай номын хэсгээс

2018 ОН 5-Р САРЫН 21-НД

Гаднаас баахан эмч нар ирж үзлэг хийж байв. Шинжилгээний хариу ямар ч гараад байгаа юм, намайг сонжсон, түгшсэн харцаар хараад байх шиг. Гэхдээ гаднаас ирсэн эмч нар нь надтай шууд харьцах ёсгүй бололтой, эндэхийн хүмүүстэй л ярилцаж байгаа нь анхаарал татна. Эм тариа байнга хийлгэн, амьсгалын аппарат тогтмол хэрэглэж, бараг шөнө тэрэнтэйгээ унтаж байгаа ч багтраа олигтой дарагдаж өгдөггүй. Уржигдар шөнө дахин сандаргаж, тэрнээсээ болж өчигдөр өдөржин зүрх эвгүйтэж нам хэвтлээ.

Дуслын тариатай хэвтэж байтал төмөр хаалга нээгдэж Ж.Бямбадорж баахан хүн дагуулсаар камерт гэнэт ороод ирлээ. Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн хуулийн ангийн найз, "орилоо" гэгдэх Бямбадорж маань камерт орж ирээд арай ч орилохгүй байна. Гэхдээ л дүлий хүнтэй харьцаж байгаа мэт чанга ярьж, мэндэлдэг нь хэвээр. Нөгөө түрүүн орж гараад байсан эмч нарын харцанд байсан түгшүүр түүний нүдэнд адил хураастай нь надад ажиглагдав. Тэрнийгээ нуумаар аядаж байгаа юм уу, яаж байгаа юм, надтай чанга дуугаар "Биеийн байдал чинь онцгүй, эмнэлгийн тасагт шилжсэн" гэж дуулаад хүрээд ирлээ. Бэлтгэлд гарсан тамирчин шиг жин овоо хасаа юу даа чи чинь" гэж байв. Энд ирснээс хойш би 10 гаруй кг хассан учраас сойлтонд орсон тамирчин шиг харагдах нь тодорхой. " За, би Хүний эрхийн үндэсний комиссын даргын хувьд цагдан хорих 461 -р ангийн байдалтай танилцаж явна, ямар санал гомдол байна, хэлээд байгаарай" гэж камерт цуурайттал дуржигнуулаад Бяа дарга миний орны хөлд суув. Түүнийг дагаж орж ирсэн цэргийн, энгийн хувцастай хүмүүс зогссон хэвээр. Зочид буудал, уулзалтын өрөө биш учраас энд ямар нэгэн сандал байх билээ. "Санал гомдол алгадаа, Бямбадорж даргаа бүх юм сайн. Эмчилгээ амжилттай хийгдэж байна. Бие ерөнхийдөө сайжирч байна, засарч хүмүүжих замдаа ч эргэлт буцалтгүй орж байгаа" гэж маазрах аядав. Бямбадоржийг дагалдан ирсэн хүмүүс таг дуугай зогсоно. Муу найзыгаа эгцлэн харсан чинь нүдэнд нь нулимс цийлэгнэж байх юм. Наанаа дуу чанга, дүр сүржин, хөдөлгөөн огцом энэ Бямбадорж цаанаа бол өрөвч зөөлөн сэтгэлтэй өр нимгэн амьтан л даа. Ажлын шугамаар яваагаа чанга дуугаар зарлан тунхаглаад байгаа ч, муу найзыгаа эргэж яваа санаатай нь надад ойлгогдож байна. Гэхдээ баахан хүн зогсоочихоод бид хоёр юу ярих билээ. Харцаараа л ойлголцохоос өөр арга үгүй. Гэтэл мань нөхрийн харцны фокус чийгэндээ алдраад байх шиг, тэрнийгээ нууж байгаа бололтой, тэр гэнэт огцом босож жижиг шүүгээн дээр овоолсон хэдэн номыг маань төнхөж үзсэнээ "номын сангийн салбар энд нээсэн юм байна" гэлээ. Ойр зуурын юм асууж, би хариулсан болж байгаад комиссын дарга, гишүүд дагалдан яваа хүмүүсийнхээ хамт тэгсгээд гараад явлаа. Хамгийн сүүлд гарч яваа Бямбадорж босгон дээрээс эргэж харснаа "наад царай зүс, байгаа байдал чинь онцгүй харагдаж байна, Баяр аа. Би эндэхийн эмч нартай уулзана, биеэ бодно шүү , өвгөөн..." гэж хэлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 3 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 4 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 6 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 8 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 10 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 10 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 11 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 12 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр