ХОНКОНГИЙН ЖАГСАГЧДААС БОЛЖ ХЯТАД БРИТАНИЙ ХАРИЛЦАА МУУДАВ

О.Шүрэнцэцэг
2019/07/04

Хонконгийн цагдаа нар олон нийтийг хамарсан үймээнтэй холбоотойгоор 12 хүнийг баривчилсан тухай "Associated Press" агентлаг мэдээллээ. Баривчлагдсан хүмүүсийн заримд нь галт зэвсэг хууль бусаар хадгалсан, цагдаагийн ажилтнууд руу дайрсан хэргээр ял тулгааад байгаа аж. Эдгээр хүмүүсийг долоодугаар сарын 1-ний жагсаалд оролцох үеэр, гэхдээ жагсагчдыг парламентын ордон руу дайрахаас өмнө баривчилсан юм байна.

Хятадын эрх баригчид хонконг жагсагчдыг баривчилж байгаад Их Британий Гадаад харилцааны сайд Жереми Хант дургүйцлээ илэрхийлэн БНХАУ нь 1997 онд Хонконгийн эргүүлж авахдаа "нэг улс хоёр систем" гэсэн зарчмыг мөрдөхөөр амалсныг нь сануулсан. Гэтэл үүний хариуд Их Британи дахь БНХАУ-ын Элчин сайд Лю Сяомин Лондон хотноо хэвлэлийн бага хурал зарлаж,Английн сэтгүүлчдийн өмнө "Хонконг бол Хятадын засаг захиргааны онцгой дүүрэг. Британийн колончлолын үеийнх шигээ байхаа больсон. Хонконгд болж байгаа зүйлс зөвхөн Хятадын дотоод хэрэг, түүнд гадаадын аливаа нэг улс эсвэл байгууллага эсвэл хувь хүмүүсийн зүгээс оролцох нь байж болшгүй хэрэг. Бид ийм оролцоог хамгийн хатуу үгээр шүүмжлэн эсэргүүцэж байна. Ингэж оролцогчид нь өөрсдийн үг яриа ба үйлдлийн үр дагаварын талаар тун нухацтай бодох ёстой" гэсэн байна. Ийм мэдэгдэл хийснээр Хятадын Элчин сайд нь тун удахгүй Их Британийн Ерөнхий сайд болж тун магадгүй байгаа хүнийг амаа мэдээрэй гэж загнасан хэрэг болсон. Учир нь, Жереми Хант нь Их Британийн Ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай хоёр хүний гэгдэж байгаа.

Үүнээс болоод ч тэрүү Их Британийн Гадаад харилцааны яамнаас Хятадын Элчин сайдыг дуудан түүний хийсэн мэдэгдэл нь зүйд үл нийцэх, хүлээн авах боломжгүй зүйл гэдгийг хатуу анхааруулсан байна.

Байдал ийм болсонд Британийн Ерөнхий сайд болох магадлал хамгийн өндөр гэгдэж байгаа өөр нэг улстөрч дуугүй өнгөрөх боломжгүй байсан бололтой. Гадаад харилцааны сайд асан Борис Жонсон "Бээжингийн бодлогыг эсэргүүцэж байгаа Хонконгийн ард түмнийг дэмжиж байна. Бээжин дэх найз нартаа "нэг улс хоёр систем" гэдэг зарчим ажиллаж байсан, ажиллаж байгаа ба цаашид зөрчигдөх ёсгүй гэдгийг сануулахыг хүсч байна" гэжээ.

Ингэснээр Хятадын Элчин сайд нь Британийн Ерөнхий сайд болох магадлал хамгийн өндөр гэгдэж байгаа хоёр хоёр улстөрчтэй зөрчилдсөн нь ирээдүйд ямаршуу үр дүнд хүргэхийг таашгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 18 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 20 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 23 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20