ФРАНЦАД АЛБАН ТУШААЛГҮЙ БОЛСОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД 30 ЖИЛИЙН ТҮР ЦАЛИН АВЧ БАЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/04

Францын Номин эрэг дагуух нутгийн төрийн албанд ажиллаж байсан зарим ажилтан 30 жилийн өмнө татан буугдсан албан тушаалынхаа цалинг авсаар байсан тухай "Ouest France" мэдээлжээ. Тус бүс нутгийн дэд бүтцийн зарим салбарыг 30 жилийн өмнө хувьчилсны дараа олон хүнажилгүй болсон атлаа боловсон хүчний албаны буруугаас болж сар болгон цалин авдаг байсныг аудитын шалгалтаар илрүүлжээ. Энэ хугацаанд ямар ч ажил хийгээгүй атлаа сар болгон төрөөс 457-оос 2468 еврогийн авч байсан 32 хүнд улсын төсвөөс 22 сая евро төлсөн байж.

Энэ хугацаанд хийгээгүй ажлынхаа төлөө цалин авч байсан хүмүүсийн зарим нь хувьдаа зоогийн газар нээн ажиллуулж ч төрөөс тогтмол цалин авсаар байсан аж. Францын хуулиар төрийн албан хаагч нь хувиараа бизнес эрхлэхийг хориглодог.

Ерөнхийлөгч Эмманюэль Макрон сонгогдсон даруйдаа төсвийн ажилтнуудын орон тоог 20 хувиар цомхотгохоор шийдсэнээ зарлаж байсан юм. Гэвч энэ шийдвэр нь францчуудын дургүйцлийг ихэд хүргэсэн. Төсвийн ажилтнуудын дунд цомхотгол явуулахаас татгалзах нь Францын эсэргүүцэлийн жагсаалыг санаачлагч "шар хантаазтан"-уудын үндсэн шаардлагын нэг нь юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 18 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 20 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 23 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20