ДАРАНГУЙЛАГЧИЙН БЭЛЭВСЭН ЭХНЭРИЙН ТӨРСӨН ӨДРӨӨР 200 ХҮН ХОРДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/04

Филиппиний дарангуйлагч агсан Фердинанд Маркосын бэлэвсэн эхнэр Имельда Маркосын 90 насны төрсөн өдрийг тэмдэглэх баярт оролцсон 200 гаруй хүн хордсон тухай "Daily Mail" уламжилсан байна.

Имельда Маркосын төрсөн өдрийг нийслэл Манилагийн нэгэн цэнгэлдэх хүрээлэнд тэмдэглэж, баярт 2500 гаруй хүн оролцсон байна. Баярт оролцсон хүмүүс Имельдаг магтсан үг хэлж, дуу дуулж байсан бол тэдэнд экс тэргүүн хатагтайн нэрээр нэрлэсэн цэвэр ус, хоолыг тараан өгч байжээ. Гэвч удалгүй оролцогсдын дундаас толгой эргэсэн, бөөлжүүлсэн гэсэн шинж тэмдэгтэй хүмүүсийг олноор нь эмнэлгүүдэд хүргэж эхэлсэн байна. Эмнэлгийн төлөөлөгч нь тэдгээр хүмүүсийг хордлого авсан гэсэн.

Имельда Маркосыг талийгч нөхрийнх нь төр барьж байх үеийн авлигын хэргээр 2018 онд шүүж, 200 сая орчим долларыг Швейцарь дахь сангуудаараа дамжуулан хилийн чанад руу гаргасан хэрэгт буруутай гэж үзсэн юм. Гэвч түүнийг давж заалдах шатны шүүх хурал болтол барьцаагаар түр суллаад байгаа. Хэрэв дээд шатны шүүх түүнийг буруутай гэж үзвэл олон арван жил хорих ял авна.

Филиппиний 10 дахь Ерөнхийлөгч Фердинанд Маркос нь 1965-1986 онуудад төр барьсан. Энэ хугацаанд Имельда нь төрийн өндөр тушаалд томилогдон, дипломат ажил хийж байжээ. 1986 онд цэргийнхэн төрийн эргэлт хийж Фердинанд Маркосыг түлхэн унагасны дараагаар Имельда нь нөхрийн хамт хилийн чанад руу зугатсан. Нэлээд хэдэн жилийн дараа Имельда нь нутагтаа эргэн ирээд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр ч удаа оролцож, парламентад хоёр удаа сонгогдсон байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 18 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 20 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 20 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 23 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20