​ПУТИН РОМЫН ПАПТАЙ УУЛЗАВ

О.Шүрэнцэцэг
2019/07/05

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэлхийн католик шашинтнуудын тэргүүн Ромын Паптай уулзсан тухай "ТАСС" мэдээлж байна. Уулзалт нь Папын ордоны номын санд болж талууд шашны болон олон улсын хурцадмал асуудлуудын талаар ярилцжээ. Уулзалтын дараагаар талууд хамтарсан мэдэгдэл гаргаж бөгөөд түүнд "Ярилцах явцад Ромын католик сүмийн ОХУ дахь үйл ажиллагаатай холбоотой чухал асуудлууд болон Сири, Венесуэл, Украйн нөхцөл байдал зэрэг дэлхийн улс төрийн хурц сэдвүүдийг хөндлөө" гэж дурджээ.

Путин нь Франциск Папаас гадна Ватикан хот улсын төрийн нарийн бичгийн дарга (Засгийн газрын тэргүүн) Пьетро Паролин хамбатан, улс орнуудтай явуулах харилцааны нарийн бичгийн дарга (Ватиканы ГХЯ-ын сайд) Пол Ричард Галлахер зэрэг хүмүүстэй уулзсан байна.

Ватикан нь дэлхийн хамгийн жижигбуюу 0,44 дөрвөлжин километр газар нутагтай, ойролцоогоор 1000 хүн ам оршин суудаг хот улс. Гэсэн хэдий ч Ватикан нь дэлхийн католикуудын тэргүүн Ромын Пап ламын өргөө гэдгээрээ дэлхийн хамгийн нөлөө бүхий хотуудын нэг. Учир нь, Христийн шашны католик урсгалыг дагагч 1,2 тэрбум хүний хувьд Папын үг, үйлдэл, айлдвар болгон заавал дагаж мөрдөх ёстой хууль байдаг. Иймд өрнөдийн зарим сонин хэвлэл нь Путин Ромын Паптай ийм найрсаг байдлаар уулзаж, нааштай хамтарсан мэдэгдэл хийнэ гэдэг нь Оросыг Европын парламентын ассамблейд эрхээ сэргээлгэсэнтэй адил том ялалт гэж бичсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 18 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 20 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 20 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 23 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20