​ИХ БРИТАНИ НЬ АМЕРИКИЙН ЗАХИАЛГААР ИРАНЫ ГАЗРЫН ТОС ТЭЭВЭРЛЭГЧ УСАН ОНГОЦЫГ СААТУУЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/05

Гибралтарын хоолойд Их Британийн Тэнгисийн цэргийн хүчний онгоцнууд газрын тос тээвэрлэгч Ираны усан онгоцыг баривчилсан байна. Америкийн зүгээс гаргасан хүсэлтийн дагуу Панам улсын далбаатай хөвж байсан "Grace 1" газрын тос тээвэрлэгчийг саатуулсан аж. Тус усан онгоцыг Европын холбооны зүгээс Сири улсын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчин тус улс руу газрын тос тээвэрлэж байсан гэж сэжиглэн саатуулсан байна.

Сирийн эсрэг 2011-ээс 2014 онуудад удаа дараалан авсан эдийн засгийн хориг арга хэмжээ нь тус холбооны түүхэнд авч байсан хамгийн хатуу хориг гэж үздэг. Эдгээр шийдвэрийн дагуу Европын холбооны бүх улсыг Сиритэй ямарваа нэг бизнес хийх, түүний дотор газрын тос ба түүний бүтээгдэхүүнтэй холбоотой бизнес явуулахыг эрс хатуу хориглосон. Мөн Сирийн хууль ёсны Засгийн газартай холбоотой бүх л санхүүгийн гүйлгээг хаасан.

Их Британий эрх баригчдын хийсэн үйлдлийн дараагаар Иран нь Британийн Элчин сайдыг дуудан эрс эсэргүүцэл илэрхийлж, тайлбар өгөхийг шаардлаа. Ираны ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч нь "Газрын тос тээвэрлэгч усан онгоцыг булаан эзэлсэн Их Британийн зүй бус үйлдэл нь Персийн булан дахь хурцадмал байдлыг даамжрахад хүргэж болзошгүй" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 18 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 20 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 20 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 23 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20