​ТРАМПААС АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭХИЙГ ШААРДАВ

О.Шүрэнцэцэг
2019/07/05

АНУ-ын Ерөхийлөгч Дональд Трампыг Их хорийн чуулга уулзалтын үеэр өгсөн амлалтаа биелүүлж, "Huawei" корпорацийн эсрэг хориг арга хэмжээ авахаа зогсоохыг Хятадын тал шаарджээ. БНХАУ-ын Арилжааны сайд Гао Фэн "Осака дахь "G20"-ийн чуулга уулзалтын үеэр хэвлэл бага хурал дээр Америк нь өөрийн компаниуддаа "Huawei"-д бүтээгдэхүүн худалдахыг зөвшөөрнө гэсэн Трампын мэдэгдлийг бид анхааралдаа авсан. АНУ нь амлалтаа биелүүлж, алдаатай арга хэмжээ авахаа нэн яаралтай зогсоон Хятадын компаниудад дарамт шахалт үзүүлэхээ зогсооно гэдэгт бид найдаж байна" гэжээ.

Хоёр улсын худалдааны талаар Гао Фэн хэлэхдээ "Хоёр талын эрх ашгийг адил тэгш үндсэн дээр тооцон нэгнээ харилцан хүндэлж хэлэлцээр хийх ёстой гэдгийг бид ямагт хэлсээр байх болно. Хэрэв бид тохиролцоонд хүрч чадвал, тэр тохиролцоо нь Бээжингийн дургүйцлийн гол шалтгааныг арилгахтай зэрэгцээд БНХАУ-ын ч тэр, АНУ-ын ч тэр байр суурийг адил тэгш тооцон үзсэн байх ёстой" гэсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч нь Осакад болсон Их хорийн чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын тэргүүлэгч Си Жинпиньтэй хийсэн уулзалтын дараа "Huawei" компанийг америк бүтээгдэхүүн худалдан авахыг нь зөвшөөрнө гэж мэдэгдсэн юм. Мөн үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар Хятадын удирдагчтай ярилцаад "Huawei"-г хар жагсаалтаас гаргах асуудлыг ойрын өдрүүдэд авч хэлэлцэнэ гэж байсан. Гэвч дараа нь хориг арга хэмжээг зогсоох тухай шийдвэр нь Америкийн бүх компаниудад хамаарахгүй бөгөөд үг дуугүй цагаатгасан хэрэг биш гэдгийг Цагаан ордон тайлбарласан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 13 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 13 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 14 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 16 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 17 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 18 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 20 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 20 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 20 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр