​ХОНКОНГИЙН ЖАГСАГЧИД ТАРЬСАН ХОГОО ЦЭВЭРЛЭЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/07/05

Эх газрын Хятадын бодлогыг эсэргүүцэн жагссан хонконгчууд жагсаал, цуглааны дараа үлдээсэн хогоо өөрсдөө цэвэрлэж эхэлжээ. Долоодугаар сарын 1-нд болсон жагсаалын үеэр эсэргүүцэгчид нь Хонконгийн парламентын ордныг дайран эзэлж, нэлээд эвдрэл сүйтгэл болсон. Улмаар дэлхийн нийт энэхүү үйл явдлыг тойрсон Бээжин, Вашингтон, Лондоны харилцан зэмлэлд анхаараад бусад асуудлыг тоогоогүй. Гэтэл жагсаалд оролцогчдын хамгийн ухамсартай хэсэг цуглаан болсон газар эргэн ирж өөрсдийн тарьсан хог, хаягдлаас гудамж талбайг цэвэрлэж эхэлжээ.

Хог цэвэрлэх ажилд оролцсон жагсагчид нь "Нэгэнт л бид хог тарьж чадсан юм бол цэвэрлэж бас чаддаг байх хэрэгтэй", "Бид байгаль орчинд анхаарал тавьж байх ёстой, ийм том эсэргүүцлийн арга хэмжээний дараа ямагт их хог үлддэг" гэсэн тайлбар өгчээ.

Эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчид ба оролцогчид нь Хонконгийг эх газрын Хятадаас улс төрийн тогтолцооны хувьд тусгаар төдийгүй, иргэд нь нийгмийн өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарладаг гэдгээрээ эрс ялгаатай гэдгийг харуулахыг ямагт хичээсээр ирсэн. Жагсаалын үеэр түргэн тусламжийн тэргийг дундуураа гаргаж байгаа зэрэг үйлдэл нь ийм ялгаа байдаг гэдэгт итгэхэд хүргэж байсан. Энэхүү арга хэмжээ ч мөн л энэ эрс ялгааг харуулах зорилготой гэж үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 20 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 20 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20