ВЬЕТНАМЫН ГАНГИЙН ИМПОРТОД 400 ГАРУЙ ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛАВ

О.Шүрэнцэцэг
2019/07/05

АНУ-ын Худалдааны яам нь Вьетнамын зарим компанийг гаалийн хураамж төлөлгүйгээр бүтээгдэхүүн импортлон оруулж байна гэж үзээд тус улсаас гаралтай ган төмөрт 400 хувийн татвар ногдуулахаар болсон тухай "Bloomberg" мэдээлэв.Америкийн Худалдааны яамны мэдээлж байгаачлан Өмнөд Солонгос ба Тайваньд үйлдвэрлэсэн элэгдэлд тэсвэртэй ба хүйтэн цувимал гангялихгүй нэмэлт боловсруулалт хийхээр Вьетнамд нийлүүлж, дараа нь вьетнам ган гэсэн нэрээр гаалийн нэмэлт хураамж төлөлгүй Америк руу оруулдаг байсан байна. Ингэж гаалийн татвараас зайлсхийсэн вьетнам гангийн гаалийн татварыг 456,23 хувь болгожээ.АНУ ба БНХАУ-ын хооронд дэгдээд байгаа худалдааны дайнаас хамгийн их хожиж байгаа улсуудын нэг болох Вьетнамын эсрэг Вашингтон зүгээс шүүмжлэлтэй мэдэгдэл олныг хийх болсон. Тухайлбал, Ерөнхийлөгч Трамп нь Вьетнамыг Америкаас олгосон худалдааны давуу эрхийг хэтрүүлэн ашиглаж байна гэж буруутгасан юм.Вьетнамын тал хариуд нь АНУ-тай хийж худалдааны тэнцлийн ашигаа багасгах тал дээр ажиллаж байгаа, гаалийн татвараас зайлсхийхийн тулд бүтээгдэхүүнээ Вьетнамаар дамжуулан Америк руу нийлүүлж байгаа хятад компаниудтай тэмцээд эхэлсэн гэж мэдэгджээ.АНУ ба Вьетнамын худалдааны тэнцэл нь Вьетнамын талд 39,5 тэрбум долларын ашигтай болоод байгаа нь 1990 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 20 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 20 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20