​ПАКИСТАНД ДОХ-ЫН ТАХАЛ ДЭГДЭЭД БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/07/05

Пакистаны өмнөд нутагт ДОХ-ын тахал дэгдсэний уршгаар 700 гаруй хүүхэд аюулт өвчний халдвар авсан тухай "The Telegraph" мэдээлжээ. Тус улсын Синд мужийн Ларкан хотын орчимд ДОХ-ын халдвар тэсрэлтийн хэлбэрээр тархаж байгааг өнгөрсөн дөрөвдүгээр сард илрүүлжээ. Нэгэн эмнэлгийн ажилтан нь цөөнгүй тооны эмчлүүлэгч хүүхдийн халуун ердийн эмэнд буухгүй, эмчилгээний үр дүн тааруу байгааг ажиглаад бүгдийг нь шинжилгээнд хамруулж. Ингэхэд тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хүүхдүүд бүгд ДОХ-ын вирусээр халдварлагдсан нь тогтоогджээ.

Энэ тохиолдлын дараагаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага орон нутгийн хүмүүсийг олноор нь шинжилгээнд хамруулсан. Ингээд 30 мянган хүнээс шинжилгээ авахад ДОХ-ын 876 тохиолдол илэрсэн. Халдвартай хүмүүсийн 82 хувь нь 15 нас хүрээгүй хүүхдүүд.

Аюулт өвчний вирусийг албан ёсны зөвшөөрөлгүй эмчилгээ явуулдаг луйварчид тарааж байна гэсэн дүгнэлтийг Пакистаны эрх баригчид хийсэн байна. Харамсалтай нь орон нутгийн ядуу иргэд ийм хуурамч эмнэлэг, эмчлэх эрхгүй "эмч"нараар үйлчлүүлэхээс өөр сонголтгүй байх нь түгээмэл, тэдгээрт нь ариун цэврийн наад захын хэм хэмжээг мөрддөггүй нь өвчин тархахад нөлөөлсөн бололтой. Үүнтэй холбоотойгоор халдварт өвчин судлаачид ДОХ-ын тахлын бодит цар хүрээг тогтоохын тулд илүү нарийн үзлэг, шинжилгээ явуулахаар төлөвлөсөн аж.

Пакистанд ДОХ-ын энэ мэт тархалт урд нь ажиглагдаж байсан. Тухайлбал, Ларканд 2003 онд мансууруулах бодис тарьж хэрэглэдэг хүмүүсийн дунд ДОХ тахал хэлбэрээр дэгдэж байв. 2016 онд хүүхдийн эмнэлгийн эмч нарын хариуцлагагүйгээс 12 хүүхэд халдвар авч байсан бол хиймэл бөөрний аппарат ашиглахдаа ариутгал хийгээгүйн улмаас 206 өвчтөн ДОХ-ынг халдвар авсан хэрэг гарсан. Харин 2019 оны гуравдугаар сард тариурыг ариутгалгүй ашигласны гайгаар 400 гаруй хүн ДОХ-ын халдвар авсан хэрэг гарч байжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 20 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 20 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20