ХҮН АМ ЗҮЙН ӨӨРЧЛӨЛТ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ХАМГИЙН ИХ АЮУЛ УЧРУУЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
16 цагийн өмнө

Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага буюу"OECD" нь дэлхийн эдийн засгийн хөгжилд хамгийн их аюул учруулж байгаад нь худалдааны дайн, өрийн хэмжээ, хиймэл оюун ухаан бус харин хүн ам зүйн хямрал гэж үзэж байна.

"OECD" нь төлөөллийн ардчилал ба зах зээлийн эдийн засгийн зарчмуудыг хүлээн зөвшөөрч, даган мөрддөг өндөр хөгжилтэй 36 орны эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, эдийн засгийн янз бүрийн гэрээ байгуулах, хэлэлцээр хийхэд тулгуур болдог дүн шинжилгээ явуулдаг байгууллага. Тус байгууллагаас гаргасан шинжилгээ, судалгаанд өндөр хөгжилтэй улс орнууд тун нухацтай ханддаг.

"OECD"-ээс гаргасан сүүлийн тайлангаас үзвэл Өмнөд Солонгос, Япон, Герман, Итали гэсэн орнуудын хөдөлмөрийн чадвартай насны хүн амын тоо 2050 он гэхэд тун ноцтой багасч магадгүй болсон.

Судлаачид "OECD"+ийн гишүүн улс бүрийн 20-оос 64 хүртэлх насны хүн амын талаарх өгөгдлүүдийг судлаад 2050 онд байдал хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан таамагласан байна. Өмнөд Солонгос, Италийн ажилчин ангийн тоо нь 2000 он байсныхаа ердөө 80 хувь болж буурна. Японых бол бүр 2000 оны 60 хувьтай тэнцэхүйц болж буурна гэсэн дүгнэлт гарсан.

Ерөнхийдөө "OECD"-ийн гишүүн орнуудын хөдөлмөрийн чадвартай хүн амын тоо 2000 оныхоос 111 хувь болж өснө. Хамгийн гол нь төрөлт хэр тогтвортой өндөр байхаас өсөлтийн хэмжээ хамаарна. Гэтэл Японд төрөлд буурсаар байгаагаас болж сүүлийн 30 жилийн туршид хөдөлмөрийн чадвартай хүн амын тоо буурсаар ирсэн. Өмнөд Солонгосын хөдөлмөрийн чадвартай хүн амын тоо дөнгөж саяхнаас өсч эхэлсэн ч төрөлтийн төвшин өсөхгүй байгааг дагаад энэ оноос буурч эхэлнэ. Зөвхөн эдгээр улсууд гэлтгүй өндөр хөгжилтэй, баян орнуудын хөдөлмөрийн чадвартай хүн амын тоо огцом буурна. Хүн ам зүйн энэхүү хямрал дэлхийн эдийн засгийн бүх л салбарт мэдрэгдэх болно. Тухайлбал, өрх бүлийн тоо буурахыг дагаад төлөвлөгдөөгүй зардлыг хэмжээ багасна. Хөгжилтэй зах зээлийн том хотуудад үл хөдлөх салбар ба орон байрны түрээсийн үнэ ихээхэн уналтад орж магадгүй.

Өөр нэг судалгаанд 2000-аас 2030 онуудад дэлхийн олон оронд өрх бүлийн тоо буурахыг онцгойлон анхааруулсан байна. Тодруулбал, 2015 оноос 2030 оны хооронд өндөр хөгжилтэй зах зээлүүд дэх нэг өрхөд ногдох хүүхдийн тоо 20 хувиар буурах бол хөгжиж буй зах зээлд энэ үзүүлэлт 15 хувиар буурна. Дэлхийн хэмжээнд хүүхэдгүй хосуудын тоо долоо жилийн өмнөөс хүүхэдтэй хосуудынхаас давж гарсан.

Хүүхдийн тоо ингэж цөөрч байгаа явдал одоохондоо түгшүүр төрүүлэх хэмжээнд байгаа ч жил ирэх тусам улам бүр хурцдах болно гэдгийг судлаачид анхааруулжээ. Өндөр хөгжилтэй олон оронд ахмад настнуудын тоо нь залуучуудынхаасаа олон дахин давж гарна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 3 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 4 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 6 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 8 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 10 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 10 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 11 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 12 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр