ГАЛЫН АЮУЛД ГЭРЭЭ АЛДСАН ЗУРГААН ХҮҮХЭДТЭЙ АЙЛД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН ГЭР ӨГЛӨӨ

О.Шүрэнцэцэг
2019/07/06

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүргийн 09 дүгээр хорооны иргэн Б.Гүррагчаагийн гэр бүлд болон 10 дугаар хорооны иргэн Ж.Батаа нарт иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэр өглөө.

Б.Гүррагчаагийнд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрт нь гэнэт гал гарч зөвхөн өмссөн хувцастайгаа 10 сартайгаас 12 насны 6 хүүхдүүдийн хамт орох оронгүй болоод байсан юм.

Гал гарахыг харсан хөрш эмэгтэй Онцгой байдлын хэлтэст шуурхай дуудлага өгч алтан хүний амь эрсдээгүй билээ.Дүүргийн Засаг даргын зүгээс Б.Гүррагчаагийн хөрш 6 хүүхдийн алтан амийг аварсан Т.Нарангэрэлд гүн талархал илэрхийлэн бичиг баримтгүй болсон хүүхдүүдэд "Төрсний гэрчилгээ" –г гардуулан өглөө

Мөн 10 дугаар хорооны иргэн Ж.Батаа нь өвчний улмаас ажил хөдөлмөр эрхэлдэггүй, байнгын асаргаа сувилгаатай байдаг бөгөөд өөрийн гэсэн орох оронгүй хамаатан садангийнхаа хажууд амьдарч ирсэн.Өнөөдөр баяр наадмын өмнө өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй болж байгаадаа туйлын баяртай байгаагаа илэрхийллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 15 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 16 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 16 цагийн өмнө
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 19 цагийн өмнө
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 19 цагийн өмнө
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 21 цагийн өмнө
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 23 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 23 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 23 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна Өчигдөр
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй Өчигдөр
ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав Өчигдөр
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно Өчигдөр
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр