Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас 6 настай хүүхэд өчигдөр 19.00 цагийн үед алга болжээ.Тус суманд Аварга тосонгийн нуур бий. Нуур тойрсон олон тооны амралтын газар үйл ажиллагаа явуулдаг. Жил бүрийн өдийд амралтын газрууд амрагчдаар дүүрч, хөл хөдөлгөөн ихтэй байдаг юм. Мөн өчигдөр Дэлгэрхаан сумын наадам болжээ. Тус сумын цагдаагийн хэлтсээс охиныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна