​Л.БАЯРАА: ХОНГИЛООР ОРЧИХЛОО ГЭЖ ЯРЬДАГ БОЛЛОО

О.Шүрэнцэцэг
2019/07/08

Ахмад шүүгч Л.Баяраатай ярилцлаа.

- ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу, ШЕЗ-ийн саналыг үндэслэн Ерөнхийлөгч 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудлын талаар та ямар байр суурьтай байна вэ?

- Монголын түүхэнд анхны тохиолдол боллоо. Хууль бус үйлдэл хийсэн, авлига авсан бол шалгалгүй яах вэ. Түүнийг хэн ч буруутгахгүй. 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд хуулийн байгууллага шалгаж байх шиг байна. Шалгаж тогтоогоод гэм буруугүй нь нотлогдвол Ерөнхийлөгч түдгэлзүүлсэн эрхийг нь сэргээх байх. Бас гэм буруутай хүн байвал хуулийн дагуу хариуцлага тооцвол шүүх эрх мэдлийн нэр цэвэршинэ. Түүнээс Хариуцлагын зөвлөл гээд хууль хяналтын байгууллагаас шал өөр байгууллага байгуулчихаад шүүгчдийг огцруулна гэж дарамтлаад байж болохгүй. ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаад л шүүгчдийг огцруулж, түдгэлзүүлж болж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлд ҮАБЗ шийдвэрээ тулгачихдаг. "Бид огцруулах шийдвэр гаргасан. Та нар хүлээж ав" гэдэг байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд тулгадаг, дараа нь "Танай Шүүхийн ерөнхий зөвлөл чинь огцруул гэж санал болгосон шүү дээ" гээд сууж байх нь. Энэ хандлага нь Үндсэн хуульд Хариуцлагын зөвлөл гэгчээр бүрэн биеллээ олох гэж байна. Ийм байдалд хүрэхэд улстөрчид гол нөлөө үзүүлсэн. Шүүгч шийдвэрээ тайлбарлаж болдоггүй учраас хэн дуртай нь шүүхийн шийдвэрийг шүүж, шүүгчийг элдэвлэж байна. Ийм хандлага нь шүүх эрх мэдэлд маш их хортой. Энэ хэвээр үргэлжлээд байвал шүүгч хэрэг маргаан шийдэхээс айдаг болно. Бүр тэр Ерөнхийлөгчийн хүн, энэ улстөрчийн хүн гээд шүүгчдийг өмчилчихсөн. Хэрэг маргааныг яаж ч шийдсэн тэрний хүн учраас тэгж шийдлээ гэж цуурдаг болсон.

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг шүүх засаглалаас ангид байлгахын тулд ШЕЗ-ийн таван гишүүнийг УИХ-ын холбогдох байнгын хорооноос санал болгохоор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байна?

- Бүх ард түмний төлөөлөл Ерөнхийлөгч шүүгчийг томилдог. Зарлиг гаргаж томиллоо гээд Ерөнхийлөгч шүүгчийн ажилд оролцоод, заагаад явдаггүй байх. Би шүүгчээр 36 жил ажилласан. Тийм зүйл сонсоогүй. Би бүх ард түмний элч Ерөнхийлөгчөөс зарлигаа авсандаа баярладаг. Тангараг өргөсөн шүүгч өөрийг нь томилсон Ерөнхийлөгчид үйлчилнэ гэж байхгүй дээ. Тийм хүн байлаа гэхэд хууль бус үйлдлийг нь шалгаад хариуцлага тооцож болно. Бүх шүүгч Ерөнхийлөгчид үйлчилдэг гэж харлуулж болохгүй. "Эд нар Ерөнхийлөгчид үйлчлээд байна" гээд парламентын мэдэлд шүүх засаглалыг оруулчихаж болохгүй. Шүүгчийг шилж, сонгох үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн 50 хувь нь УИХ-аас томилогдох нь шүүх засаглал намын мэдэлд очно гэсэн үг. Ялсан намын бодлогыг шүүх хэрэгжүүлж, шүүх засаглал утгаа алдана.

-Үндсэн хуулийн төсөлд тусгасан шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтуудыг та эсэргүүцэж байгаа юм байна. Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг хэрхэн сэргээх вэ?

- Шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангадаг тогтолцоог халсан нь алдаа болсон. Залуу шүүгчдийг мэргэжлийн удирдлагаар хангахаа больсноос хойш хуудуутай шийдвэр гаргах магадлал өссөн. Шүүгч дараагийн шатны шийдвэр яаж гарах бол, миний гаргасан шийдвэр зөв байв уу гэж болгоомжилдог, эмзэглэдэг байсан бол одоо тоохоо больсон. Мэргэжлийн удирдлагаар хангах нь шүүгчид нөлөөлж байгаа явдал биш. Мэргэжил, арга зүйн удирдлага байхаа больсноос болж цөөн тооны шүүгч хуудуутай шийдвэр гаргахад л шүүх засаглал тэр чигээрээ ганхаж байна. Энэ бүхэн шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх зарчмыг алдагдуулж байгаад харамсаж байна. Шүүх засаглал ийм эмзэг. Одоо бүр хэргээ шийдүүлсэн нөлөө бүхий хүмүүс ялагдахаараа "Хонгилоор орчихлоо" гэж ярьдаг болж. Эрх мэдэлтэй, ашиг сонирхолтой, улс төрийн зорилготой цөөн хүмүүс янз бүрийн нэр томьёо гаргаж ирээд шүүхийг харлуулдаг. Түүнээс шүүгчийн гаргасан шийдвэр бүрийг хуудуутай гэж дүгнэдэг хүн цөөн. Шүүхээр үйлчлүүлсэн олонх иргэн "За голоор нь л шийдлээ шүү" гэдэг. Шүүгч хавтаст хэрэгт цугласан баримтын хүрээнд л хэргийг шийддэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 21 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20