​ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ТУЙЛСАН САЙДЫГ ШҮҮМЖИЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/11

Францын Тогтвортой хөгжил, эрчим хүчний сайд Франсуа де Рюжи нь төсвийн мөнгөөр тансаг зоогийн газар найз нөхдөө удаа дараалан дайлсан явдлыг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлийн "Mediapart" сайт баримттайгаар илчлэн олны хүртээл болгожээ.

Сайд нь Франын парламентын доод танхим буюу Үндэсний хурлын тэргүүний албыг 2017-2018 онуудад хашиж байхдаа ийнхүү төсвийн мөнгөөр туйлсан байна. Энэ хугацаанд ФрансуадеРюжи нь гэргийн намт найз нөхдөдөө зориулан арваас цөөнгүй удаа хүлээн авалт зохион байгуулж. Арга хэмжээг үнэтэй зочид буудалд, үнэтэй хоол унд захиалан хийлгэсэн байсныг сэтгүүлчид илрүүлж баримтжуулжээ. Тухайлбал, тус бүр нь 500 еврогийн үнэтэй 2001 оны "Chateau Cheval Blanc" дарсаар найзуудаа дайлсан. Гэтэл парламентын ордны хонгилд хадгалагдаж байдаг эдгээр дарсыг хэрэглэхийн тулд тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг юм байна.

Сайдаас энэхүү үрэлгэн байдлын талаар асуухад "Иргэний нийгмийн төлөөлөл болсон хүмүүстэй албан бүс нөхцөлд уулзаж ярилцах нь Үндэсний хурлын тэргүүлэгчийн нэг үүрэг" гэж хариулсан байна. Гэтэл иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзах ямар ч шаардлага байхгүй Гэгэн Валентины баярын өдөр гэх мэт өдрүүдээр хүлээн авалт хийж байсныг сэтгүүлчид олж мэдсэн.

Гэвч Франсуа де Рюжи сайд буруугаа хүлээгээгүй бөгөөд сэтгүүлчид дэгсдүүлж байна, хүлээн авалтад найз нөхдөө уриагүй гээд "Уригдсан хүмүүсийн заримыг нь таньдаг, заримыг нь мэддэггүй. Тэдний хэн нь ч манай найз нар биш. Хүлээн авалтын үеэр Үндэсний хурлын үйл ажиллагааны талаар л ярилцсан. Би энэхүү дайралтыг хүлээн зөвшөөрөхгүй, бидэнд хийсэн гэм байхгүй тул өөрийгөө болон эхнэрээ хамгаалах болно" гэжээ. Харин сайдын эхнэр нь "Ирсэн хүмүүс найзын хүрээнд багтаж байсан ч ярианы үеэр зөвхөн улс төрийн сэдвийг л хөндсөн" гэсэн тайлбар өгчээ.

Сайд эхнэрийн хамтаар жилийн хугацаанд 100 мянган еврогоор тансагласан юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 21 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20