​МЕГАН МАРКЛ ГҮНЖИЙГ "ХАР ДАРСАНТ ЗҮҮД" ГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/07/11

Британийн Харри хунтайжийн гэргий Меган Маркл гүнж Уимблдоны теннисийн тэмцээнийг үзэхээр ирэхдээ хатан хааны гэр бүлийн хүмүүсийн заавал өмсөх ёстой хувцасны хатуудаг жаягийг зөрчсөн тухай "The Times" сонин мэдээлж байна.

Британичууд, Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь хатан хаан түүний гэр бүлтэй холбоотой бүхэнд туйлан хүндэтгэлтэй ханддагтай зэрэгцээд хатан хааны гэр бүлийнхэн олон зууныг дамжсан нарийн дэг жаягийг хэрхэн дагаж мөрдөж байгааг анхааралтай ажигладаг. Сүүлийн үед Харри хунтайжийн гэргий Меган Маркл энэхүү нарийн дэг жаягийг олон удаа зөрчиж, дураар авирлаж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь соргогоор ажиглан хүчтэй шүүмжилдэг болоод байгаа юм.

Меган Маркл нь Уимблдоны тэмцээнийг үзэхээр ирэхдээ зохих ёсоор хувцаслан, хатаны хааны гэр бүлийнхний суудлаас үзэх ёстой байсан. Гэтэл Меган нь бариу жинс, цагаан пиджак, хар цамцтай ирсэн тул зохион байгуулагчид нь түүнийг хатаны хааны гэр бүлийн суудалд руу оруулаагүй аж. Иймд тэрээр тусгай зөвшөөрөлтэй ордог суудлаас тэмцээн үзэхдээ зохион байгуулагчдад хандан зургийг нь хэн ч дарах ёсгүй гэж тушаал буулган тэднийг ихэд эвгүй байдалд оруулсан гэнэ. Ийм ёс бус авир гаргасан Меган Марклыг тэмцээний зохион байгуулагчид хатан хааны гэр бүлийн нэр хүндийг үл тоосон, "хар дарсан зүүд" гэж тодорхойлжээ.

Үүнээс өмнө Меган Маркл нь хатан хааны гэр бүлийн эмэгтэйчүүд заавал биеийн өнгөтэй шилэн оймс өмсдөг байх дэгийг зөрчин олон нийтийн арга хэмжээнд нүцгэн хөлөө харуулаад ихэд шүүмжлүүлж байсан юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 21 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20