​ЭМЧ НАР УДАХГҮЙ ГЭЖ ОНОШИЛСОН СИАМЫН ИХРҮҮД 18 ХҮРЭВ

О.Шүрэнцэцэг
2019/07/11

Толгойгоороо нийлж төрсөн Сиамын ихрүүд 18 нас хүрсэн тухай "Daily Mail" сонин мэдээлжээ. Эмч нар ихрүүдийг үзлэг хийгээд дээд тал нь 10 жил амьдарна гэж хэлж байсан аж.

Нив ба Нелли гэдэг ихрүүд 18 жилийн тэртээ Суринам арал дээр төрсөн. Тэр хоёрын гавлын яснууд нь нийлж ургасан ч толгой, их бие нь тусдаа төрсөн. Ийм гажуудалтай ихрүүд тун ховор төрдөг, төрлөө ч удаан насалдаггүй юм байна.

Ихрүүдийн эцэг эх нь мэс засал хийлгэн нийлсэн гавлыг салгахын хүссэн ч амин чухал артерийн судас нь төрөлхийн нийлмэл тул салгавал хоёул амиа алдана гэсэн тул хийлгээгүй аж. Эмчийн байнгын хяналтад байх ёстой тул ихрүүдийн эцэг, эх нь Суринамаас нүүж Нидерландад суурьшжээ. Ихрүүд нэгнээ зөвхөн толинд харах боломжтой ч мэс засал хийлгэн салахыг хүсдэггүй. Тэд Сиамын ихрүүд ч бусдаас ялгаагүй баялаг дотоод ертөнцтэй бие даасан хувь хүмүүс гэдгийг харуулахын тулд "YouTube" дээр өөрийн гэсэн суваг нээж, "Instagram" тусгай хуудас нээн хөтөлдөг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 21 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20