Ираны "Confess" хэви-металл чиглэлийн хамтлагийн гишүүдэд 14,5 жил хорих, 74 удаа ташуурдах ял эчнээ оноосон тухай "Loudwire" сэтгүүл мэдээлж байна.Тус хамтлагийн гишүүдийг лалын шашныг доромжилсон дуу дуулсан, Ираны эрх баригчид ба Ерөнхийлөгчийн эсэргүүцсэн арга хэмжээн оролцсон гэж ийм хүнд ял оноосон байна.
Ираны хуулиар лалын шашин, зөнч Мухаммедыг доромжилсон хүнд цаазаар авах ял оноодог. "Confess" хамтлагийг гишүүдийг 2015 онд баривчилж, анхан шатны шүүхээс цаазаар авах ял оноосон. Гэвч давж заалдах шатны шүүх хурал болтол барьцаа төлөн гадуур байцаагдаж байхдаа Турк руу оргон зугтаад, тэндээсээ Норвеги орж, улс төрийн орогнол олжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна