ЗӨВЛӨМЖ: ​ХАЛУУН ХУУШУУР, ХОРХОГ ИДСЭНИЙХЭЭ ДАРАА ХҮЙТЭН УС УНДАА УУВАЛ НОЙР БУЛЧИРХАЙ ҮРЭВСЭНЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/11

Баяр наадмаар хүмүүс халуун хуушуур, хорхог идсэнийхээ дараа хүйтэн ус ундаа уудаг. Энэ нь эрүүл мэндэд яаж нөлөөлөх талаар мэргэжлийн эмч зөвлөлөө

Хүнд хоолыг нэг дор их хэмжээгээр идэхээр гэдэс ходоод хямарч, гүйлгэх, суулгах, бөөлжих гэх мэт хүндрэл үүснэ. Цаашлаад хуушуур, хорхог гэх мэт хоол идсэнийхээ дараа хүйтэн ус ундаа ууснаар өөх тостой хоолны шингэц боловсруулалт муудна. Ер нь баяр наадмаар ихэнх нь хуушуур идсэнийхээ дараа хийжүүлсэн ундаа юм уу хүйтэн ус ууж харагддаг.

CLICK TO TWEET Энэ бол маш буруу хооллолт. Өөх тостой халуун хоол идсэний дараа аль болох халуун бүлээн шингэн зүйл уух хэрэгтэй. Халуун тостой хоол идсэний дараа хүйтэн ус, ундаа уувал цөс нойр булчирхай үрэвсэнэ.CLICK TO TWEET Өөх тосны боловсруулалт, шимэгдэлтийг зохицуулдаг гол эрхтэн нойр булчирхай шүү дээ. Тиймээс баяр наадмаар хэт хүнд хооллохгүй байх хэрэгтэйг иргэдэд зөвлөе. Эцэг эхчүүд хүүхдүүддээ ч мөн адил халуун хуушуур идүүлснийхээ дараа хүйтэн юм уулгаж харагддаг. Тиймээс хоолоо аль болох тохируулж бага багаар хооллох, шингэн зүйлийг хоол хоорондын зайд сайн уух хэрэгтэй. Баяр наадмаар хүмүүс гадуур явж хооллодог учраас гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогод өртөх эрсдэл өндөр байдаг. Гарын ариун цэврийг сахиж аль болох угаах эсвэл нойтон сальфеткаар арчиж байхыг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 21 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20