​ХАРГИС НӨХРӨӨ ЭСЭРГҮҮЦЭХИЙН ТУЛД БОКСООР ХИЧЭЭЛЛЭЭД ЕВРОПЫН АВАРГА БОЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/12

Гэр бүлийн хүчирхийллийн асуудал дэлхийн улс болгонд бий. Улс болгон өөрийн түүх, уламжлал, ёс жаяг, хуулийн дагуу энэхүү таагүй үзэгдэлтэй тэмцдэг. Гэхдээ гэр бүлийн хүчирхийллийг дан ганц хуулиар, өөрөөр хэлбэл хөндлөнгөөс оролцон шийдэх боломжгүй. Хүчирхийллийн золиос болж байгаа хүмүүс өөрийн эрхээ хамгаалж сурах хэрэгтэй талаар их яригдах болсон.

Үүний нэг жишээ нь Мириам Гутьерресс гэдэг 36 настай испани бүсгүйн амьдрал. Тэрээр хоёр жилийн өмнөөс боксоор хичээллэж эхэлсэн ч багагүй амжилтад хүрсэн. Испани улсын нэрийн өмнөөс боскын олон улсын тэмцээнд удаа дараалан оролцож, 2019 оны дөрөвдүгээр сард Европын боксын холбооны хувилбараар явуулсан тулаанд түрүүлж тивийн аварга болсон эмэгтэй. Тэрээр одоохондоо нэг ч ялагдаагүй яваа. Түүнийг боксоор хичээллэхэд хүргэсэн түүх нь тун бодууштай гэж болохоор.

Мириам нь 18 настайдаа нөхөрт гарсан. Гэвч нөхөр нь туйлын харгис нэгэн байж таараад түүнд байнга гар хүрдэг байжээ. Нэгэн удаа найман сартай жирэмсэн байхад нь хэрцгийгээр зодож, хавиргыг нь хугалсны улмаас хүүхдээ дутуу төрүүлжээ. Мириам энэ тухай "Тэр намайг зодоод хэд хэдэн хавиргыг минь хугалсан. Гэхдээ тэр үед би өөрийнхөө тухай бус харин охины маань зүрх л битгий зогсоосой гэж бодож байсан" гэж дурсжээ. Хүүхэд нь тэгэхэд золоор мэнд гарсан. Мириам харин цаашдаа энэ бүх зодуурыг хүлцэнгүй тэвчихгүй гэж шийдээд боксоор хичээллэж эхэлсэн байна.

Хэрцгий нөхөр нь ахин гар хүрэх гэвэл эсэргүүцэх гэж л тэгсэн хэрэг. Ингээд боксоор хичээллэж эхлээд хэрцгий нөхрөөсөө салж, өөр сайн хүнтэй суугаад хүү төрүүлсэн. Үүний дараа спортооо орхиж хүүхдээ өсгөхөд анхаарал тавихаар шийдээд байтал дасгалжуулагч нь түүнд боксын ирээдүй бий гэдэгт итгүүлэн бодлыг нь өөрчилжээ. Тэр цагаас хойш Мириам нь мэргэжлийн боксд хүчээ үзэх болж, 11 удаагийн тулаан хийснээс нэг ч ялагдалгүй явна. Нэр алдар нь Испани даяар түгж, өөрөө боксын клуб нээсэн бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд бие хамгаалах хичээл заадаг болжээ.

Нэгэн тэмцээний үеэр хамт оролцсон тамирчид нь түүний тулааныг хараад "Хатан хаан" гэж нэрлэх болсон. Түүнээс хойш Мириам нь титэм зүүсэн эрслэнгийн шивээс нуруундаа хийлгэжээ. Тэрээр "Би эмэгтэйчүүдийг хүндэлж үздэг болгоно" гэж ярих дуртай.Нэр алдарт хүрсэн Мириам нь гэр бүлийн хүчирхийллийг зогсоох талаар яриа явуулдаг, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч болжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 22 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20