​ДУБАЙД ГАДААДЫН ЖУУЛЧДАД АРХИ УУХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ

О.Шүрэнцэцэг
2019/07/12

Дубайн эрх баригчид гадаадын жуулчдад зориулан согтууруулах ундаа хэрэглэх 30 хоногийн үнэгүй зөвшөөрөл олгож байхаар болсон тухай "Интерфакс" мэдээлэв.

Тусгай зөвшөөрлийг 21-ээс дээш настай, лалын шашин шүтдэггүй жуулчдад өгнө. Зөвшөөрөл авсан хүмүүс нь хууль зөрчлөө шийтгүүлнэ гэж эмээлгүйгээр Арабын Нэгдсэн Эмират улсын нутаг дэвсгэр дээр согтууруулах ундааг заагдсан журмын дагуу хэрэглэж болохоор болов. Зөвшөөрөл авахын тулд гадаадын жуулчин нь согтууруулах ундаа зардаг дэлгүүрт очиж тусгай мэдэгдэл бөглөөд гарын үсэг зурж, паспорт ба визний хуулбараа үлдээх ёстой.

Тусгай зөвшөөрлийг Дубайд согтууруулах ундаа уух журмыг танилцуулсан гарын авлагатай хамт өгнө. Тус журмын дагуу согтууруулах ундааг олон нийтийн газарт хэрэглэх хориотой, согтуугаар жолоо барих, олон нийтийн амгалан тайвныг алдагдуулах хориотой.

Үүнээс өмнө Арабын Нэгдсэн Эмиратуудад хоёр жил байнга оршин суух виз авсан гадаадын жуулчдад л согтууруулах ундаа худалдан авах, гэртээ хадгалж, хэрэглэхийг зөвшөөрдөг байсан юм. Үүнээс болоод Дубайд цөөн хоногоор ирсэн гадаадын жуулчид согтууруулах ундаа хориглох хуулийг зөрчин шийтгэл авах тохиолдол олон гарч байсан нь тус улсыг зорих аялал жуучлалд сөргөөр нөлөөлж магадгүй гэж үзээд ийм шийдвэр гаргажээ.

Арабын Нэгдсэн Эмиратууд нь лалын шашинт улс тул согтууруулах ундаа хэрэглэхийг хуулиар хориглодог. Зөвшөөрөлгүй архи худалдан авбал 500 доллараар торгож, хэрэглэсэн тохиолдолд 30 хоног хүртэл хорьдог.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 22 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20