Л.АМАРМӨРӨН: БАЯРЫН ӨДРҮҮДЭД ГУРВАН ИРГЭН УСАНД ЖИВЖ НАС БАРСАН ТУЛ ИРГЭД ТА БҮХЭН СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/07/12

Улсын баяр наадмын энэ өдрүүдэд голын эрэг бараадах иргэд олширдог. Энэ хэрээрээ усанд эндэх эрсдэл мөн дагаад нэмэгддэг байна. Тэгвэл энэ сарын 11-12-ны хооронд 25-40 насны гурван иргэн усанд живсэн байдалтай олджээ. Тиймээс нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнөөс тодрууллаа.

Эх сурвалж: www.24tsag.mn

-Энэ сарын 11-нд хоёр иргэн усанд живж нас барсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ сарын 11-нд 25-40 насны хоёр иргэн усанд осолдсон байдалтай олдсон. 25 настай залуугийн хувьд согтууруулах ундаа хэрэглээгүй. Гэр бүлийнхэнтэйгээ хамт голын эрэг дээр сууж байгаад алга болсон юм билээ. Эхлээд найз нөхөдтэйгээ уулзахаар явсан байх гэж бодсон гэсэн. Гэтэл ирэхгүй удахаар нь утас руу нь залгатал утсаа авахгүй байсан. Ингээд хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм билээ. Дуудлага 13.00 цагийн орчимд ирсний дагуу хайгуул хийхэд усанд живсэн байдалтай олдсон. Нас барсан нөгөө иргэний хувьд Туул голд живж нас барсан байдалтай олдсон. Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь задлан шинжилгээгээр гарна.

-Өнөөдөр өглөө бас нэг дуудлага ирсэн гэсэн үү?

-Тийм. Сонсголонгийн гүүрнээс баруун тийш 150 метрийн зайд хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн. Шалгалт яг одоогоор хийж байна.

-Баярын өдрүүдэд нийт хэдэн алба хаагч ажиллаж байна вэ?

-Нийтдээ 150 гаруй алба хаагчид ажиллаж байна. Үүнээс Туул гол дагуу 10 морьт эргүүл мөн автомашинтай эргүүл ажиллаж байна.

-Голын дагуу нийт хэчнээн иргэн амарч байгааг судалсан уу. Анхааруулгыг хэр нааштай хүлээж авч байна вэ?

-Иргэдийн ухамсар харьцангуй сайжирсан. Болгоомжтой байгаарай, ус руу битгий ороорой гэж хэлэхээр ойлгож хүлээж авдаг. Гэвч зарим иргэд жаахан болгоомжгүй байдлаасаа болж осолд өртөж байна. Тиймээс цаг ямагт сонор сэрэмжтэй байхыг хүсмээр байна. Ер нь бол нарийвчилсан тоо гаргах хэцүү. 100 метр тутамд 100 гаруй хүн байна.

-Зуны улирал эхлэнгүүт автомашинаа голд угаах иргэд олширдог. Баярын өдрүүдэд ийм зөрчил гарч байна уу?

-Ийм зөрчил цөөнгүй гарсан. Иргэдээс ч дуудлага ирж байна. Тиймээс байгаль дэлхийгээ хайрлаж, ухамсартай баярлахыг иргэдээсээ хүсмээр байна.

-Хэрвээ голд автомашинаа угаавал ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Зөрчлийн тухай хуулиар 150 мянгаар торгоно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 22 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 22 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20