УЛСЫН АРСЛАН Э.ОЮУНБОЛД УЛСЫН АРСЛАН Ц.СОДНОМДОРЖООР НАЙМ ДАВЛАА

О.Шүрэнцэцэг
2019/07/12


УЛСЫН ГАРДИ Б.ГОНЧИГДАМБА

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа эхэллээ. Улсын Аварга Н.Батсуурь, Улсын Арслан Э.Оюунболд, Улсын Аварга Ч.Санжаадамба, Улсын Гарди Б.Гончигдамба нар их шөвөгт шалгарлаа.

Батнасангийн Гончигдамба (1985 оны 1 сарын 15-нд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн) нь үндэсний бөхийн улсын гарьд цолтой бөх юм. Тэрээр улсын баяр наадамд 2006 онд анх удаа зодоглож, нэгийн давaанд Сэлэнгэ аймгийн харьяат, сумын заан Б.Эрдэнэбаярт унаж гараагаа эхэлж байжээ. Гончигдамба зүүн талтай, тахимдах, хөмрөх, хутгах мэхийг голдуу хийдэг. Чөлөөт бөхийн спортын мастер, Үндэсний Биеийн Тамирын Дээд сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагчаар төгссөн.

УЛСЫН АВАРГА Н.БАТСУУРЬ

Намсрайжавын Батсуурь 1987 онд Увс аймагт төрсөн. Увс аймгийн Ховд сумын уугуул. Жүдо бөхийн ОУХМ, үндэсний бөхийн улсын аварга цолтон. Тэрбээр эхийн талаасаа буюу Ховд аймгийн Дарви сумын уугуул Олхонууд Олимпийн хүрэл медальт, улсын начин Р.Даваадалайн зээ дүү юм Шөвшөрсөн тоо - 6

Амжилт
2006 онд Ховд аймгийн баяр наадамд 5 давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Бөхийн өргөөнд болдог барилдаануудад аварга, арслан, гарьд, заан цолтнуудыг өвдөг шороодуулж үзэгчдийг шуугиулдаг дайчин, шуурхай, хийцтэй барилдаантай бөх бөгөөд 2011 оны цагаан сарын барилдааны үеэр Даян аварга А.Сүхбат түүнд "Ирээдүйн аварга" шагналаа гардуулсан. Тэрээр 2013 оны улсын наадамд 6 давж шөвгөрөн, улсын харцага цол хүртжээ(3-ын даваанд аймгийн хурц арслан Б.Одгэрэлтэй тунаж, 4-ийн даваанд 2012 оны түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгстэй оноолтоор таарч, 5-ын даваанд улсын харцага н.Өсөх-Ирээдүйг, 6-ын даваанд аймгийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунаж давсан бөгөөд 7-ын даваанд улсын начин Б.Батмөнхтэй тунаж барилдаад унасан).

2011 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж "Спортын мастер", 2011 оны дэлхийн цомын аваргаас хүрэл медаль хүртэж "ОУХМ" цол хүртсэн, 2013 онд мөн жүдо бөхийн улсын аварга болсон, 2012 оны дэлхийн цомоос хүрэл, 2012 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн жүдоч.

Улсын наадмын дэвжээнд

2013 АХ-ын 92 жилийн ойн баяр наадмын зургаагийн даваанд аймгийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунан барилдаж даван
" Улсын харцага " цол хүртсэн.

2014 АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж " Улсын арслан "

цол хүртсэн.

2015 АХ-ын 94 жилийн ойн баяр наадмаар улсын гарьд И.Доржсамбуугаар тав даван шөвгөрч чимэг нэмсэн.

2016 АХ-ын 95 жилийн ойн баяр наадмаар улсын харцага Б.Пүрэвсайханаар найм даван шөвгөрч чимэг нэмсэн.

2018 АХ-ын 97 жилийн ойн баяр наадмаар улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба-аар 9 давж Улсын аварга цол хүртсэн.

Бөхийн удам
Өвөө Ж.Гэлэг нь улсын начин, аав Г.Намсрайжав нь улсын харцага, авга ах химийн ухааны доктор,профессор, самбын ОУХМ Г.Даваасамбуу нь улсын начин, Г.Дансран нь аймгийн заан, Н.Баярмагнай нь чөлөөт бөхийн Ази тивийн аварга, улсын 5 удаагийн аварга, ОУХМ, аймгийн арслан цолтой. Мөн олимпийн хүрэл медальт, МУГТ, улсын начин Р.Даваадалай, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ, улсын начин Ло.Энхбаяр, улсын начин Ло.Эрхбаяр нар ээжийнх нь хамаатан. Өөрөөр хэлбэл 2 талдаа бөхийн удамтай.



УЛСЫН АРСЛАН Ц.СОДНОМДОРЖ

Монгол улсын арслан Цэдэвийн Содномдорж нь (ᠴᠡᠳᠥᠪ ᠊ᠤᠨ ᠰᠣᠳᠨᠠᠮᠳᠣᠷᠵᠢ)1986 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Үндэсний бөхийн Улсын арслан юм. Тэрээр 2009 оны үндэсний их баяр наадмаар 5-ын даваанд Монгол улсын харцага Т.Өсөх-Ирээдүй (Тухайн үедээ Монгол улсын начин цолтой байсан)-тэй тунан барилдаж давснаар Монгол улсын начин цолыг хүртсэн. Улмаар 2011 оны үндэсний их баяр наадамд Монгол улсын заан Батзоригийн Батмөнх (тухайн үедээ аймгийн арслан байсан)-өөр 6 даван харцага цолны болзол хангасан. 2015, 2016 онуудад 6 давж харцага цолоо баталсан тэрээр 2017 оны наадамд 9 даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртжээ. Ц.Содномдорж нь бие галбир сайхантай, уран гоё барилдаантай, олны хүндлэл хүлээсэн бөх билээ. Түүний багш нь чөлөөт бөхийн ОУХМ, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан, чөлөөт бөхийн "Женко" клубийг үүсгэн байгуулагч Сүхбаатарын Мөнхсүх юм. 2018 оны Улсан их баяр наадамд Улсын начин Эрдэнэцогтын Ванданцэрэн- гээр 5, Аймгийн арслан Амаржаргал-аар 6 давж, 7-ийн даваанд Улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр-т баруун талдаа хавсруулж тун харамсалтайгаар улсын баяр наадмаа өндөрлүүлсэн.

УЛСЫН АРСЛАН Э.ОЮУНБОЛД

Оюунболд 1993 оны 3 сарын 12-нд Монгол улсын Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төржээ. Тэднийх түүнийг найман нас хүртэл Дэлгэрхаанд суманд байгаад Өмнөдэлгэртээ буцаж ирсэн. Эцэг Дашдоржийн Энхтөгс нь аймгийн начин цолтой бөх бол ээж Александрын Алимаасүрэн нь малын их эмч мэргэжилтэй. 16 насны зөрүү бүхий дүүтэй. Оюунболд АШУҮИС-ын оюутан, Завханы уугуул Өнөржаргалтай ханилж 2014 онд хүүтэй болсон.

Тэр 2005 онд Нийслэлд ирэн 2007 оноос нэг аймаг, нэг сумын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн байгуулсан «Аварга» дээд сургуульд Бүдээбазарын Адьяахүү начны удирдлаганд бөхийн эрдэмд суралцжээ.

2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадмаар 6 давж улсын харцага болов.

2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлсэн бол зун нь улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болов. Энэ нь 1963 оны Жигжидийн Мөнхбат аваргаас хойш 22-хон насандаа, 1999 оны Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий, Өмнөдэлгэрээс түрүү бөх тодорсон тохиолдол болжээ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт 21 хэм дулаан 4 цагийн өмнө
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 22 цагийн өмнө
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 23 цагийн өмнө
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 23 цагийн өмнө
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна Өчигдөр
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв Өчигдөр
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ Өчигдөр
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна Өчигдөр
126: П.Анужин гишүүний лайв тайлан зөв жишиг боллоо Өчигдөр
126: Цензургүй Л.Мөнхбаясгалан УИХ-д хүч үзнэ Өчигдөр
126: "АН", "МАН"-ын хүчтэй өрсөлдөгч Үндэсний эвсэл ба Н.Номтойбаяр Өчигдөр
Ж.Баттуул: Ажлаа хийсэн сэтгүүлчийг хамгаалсан хууль нэг ч алга, би алалцана эднүүстэй Өчигдөр
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүллээ Өчигдөр
Н.Алтаншагай: Бүсчилсэн хөгжлийн дараагийн шийдэл нь гэр хорооллыг орон сууцжуулах Өчигдөр
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг 14 хотод хуваан, 20 минутын хот байгуулна Өчигдөр
126: Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО Өчигдөр
Г.Дөлгөөн: Ирээдүйдээ шаналж, өнгөрсөндөө харамсах бус одоо цагаа таашааж, мэдэрч амьдрах нь үнэ цэнтэй амьдрал Өчигдөр
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Өчигдөр