ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ ДӨРВӨН ХҮҮ МАРГААШ БНХАУ-ЫН ЭМНЭЛЭГТ НАРИЙН ШИНЖИЛГЭЭНД ОРНО

О.Шүрэнцэцэг
2019/07/14

Нярайн шарлалтыг бүрэн эмчилж чадаагүйн улмаас тархины саажилттай, насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон хөвгүүдийн талаар бид "Төрийн минь сүлд өршөө" сурвалжлагыг бэлтгэн хүргэж байсан. Хөвгүүдийн оношийг тортоолгохоор БНХАУ-ын Харбин хотын эмнэлэг рүү ээжүүд нь хүүхдүүдтэйгээ явсан бөгөөд шинжилгээнд маргааш орохоор цаг авч чадсан байна. Хүүхдүүдийг энэ шинжилгээнд ороход сайхан сэтгэлт түмэн олон 20 гаруй сая төгрөгийн хандив цуглуулан өгсөн юм. Тэгвэл энэ аяныг зохион байгуулагч, 14 настай Түвшинтөрийх ээж Т.Туяажаргал өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

Энэ миний хувьд ямар үнэ цэнэтэй гээч.

2.8 жилийн мөрөөдөл хүсэл минь. Бээжингийн Пухуа эмнэлэгт 7 сарын 15нд бүрэн нарийн оношлогоо хийлгэх цаг авсан. Хүү бид 2-ын төлөө санаа тавьж ерөөл өргөн мөрөөдлийг минь биелэхэд түшсэн олон сайхан хүний итгэл энэ үнэ цэнийг бий болгосон. Анх хүүгээ Солонгос руу оношлуулах мөрөөдлөө хуваалцахад дэмжиж нэгдсэн хүмүүстээ баярлалаа гэж хэлж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Миний хүүгийн төлөө Мөнхцацрал найз минь хамаг бүхнээ зориулж байсан, чамдаа чин сэтгэлээсээ талархаж явдаг шүү үргэлжид. Бас ангийн найз Enkhmaa Enkhkhishig - тээ тээр үеээс өнөөдрийг хүртэл #баярлалааЧамдаа гэж хэлж чадахгүй явсан даа. Нарийн зам хэл судлалын хүрээлэн бид 2ыг Солонгос явахад зориулж хэлний бэлтгэлд үнэ төлбөргүй сурах боломж өгч, БЗД-ийн сургуулийн сурагчид миний үрд зориулан захиатай хамт хандивын аян зохион байгуулж, тухайн үед хүү бид 2ыг оношоо зөв тавиулаад ирээсэй гэсэн чин сэтгэлийн бэлгүүд ирсээр байсан Бичээд байвал дуусахгүй олон сайхан хүмүүс хүү бид 2ыг дэмжсээн. Цээжиндээ багтарч явсан мөрөөдлөө биелүүлэх хүч болсон Munguu Orgodol найздаа үнэхээр их баярлалаа. Чи дэмжсэн болохоор #ХАЙРЫН_ХҮЧ2 эхэлсэн юм шүү. Энэ аяныг бид сарын хугацаанд зохион байгуулж, нийт 20.8 сая төгрөгийн хандив босгож 5 хүүхдээс 4 нь Хятадын Харбин хотын нөхөн сэргээх эмнэлэгт эмчлүүлэхээр болж хүү бид 2 нарийн оношоо тавиулахаар хандивын аянаа үргэлжлүүлэн байна.

#Хаггай институтийн найзууддаа ахан дүүстээ үнэхээр их баярлалаа. Бидний үрсийн төлөө сэтгэлээ чилээн томоохон үүрэгтэй оролцсон мөн zarig.mn Ankhzul Tseden сэтгүүлчдээ баярлалаа. Нийгэм Хамгаалал Хөдөлмөрийн Яамны хамт олон, сайд С.Чинзориг энэ аянд бас нэгдэн дэмжин оролцсон. Тунгалагтамир даргад баярлалаа Хандивын хайрцаг хийлгэхээр сандруухан гүйж явахад 2 хайрцагны өртгөөр 10 хайрцаг хийж тусласан Batkhuyag Narangerel эгчдээ баярлалаа Энэ сэдлийг зүрхэнд минь асаасан Батдорж Ундрахжаргалант сэтгүүлчдээ талархаад баршгүй. Найздаа Zoljavkhlan Zoloo - доо Odbayar Gansukh - дээ, Purevsuren Byambasaikhan багшдаа, Shine OT найздаа хайртай шүү хүч минь болж тулж түшиж хамт байгаад баярлалаа. Ээлтэй Ертөнцийнхөндөө бүгдэд нь баярлалаа, ойлгож дэмжсэн хамт олон минь Хүү бид 2ын хандивын аян дуусаагүй байгаа. Учир нь 12 сая төгрөгийн оношлогооны төлбөрийг байгаа мөнгө буюу 1/3 төлбөрөөр итгэл үзүүлэн эхлэн оношлох боломж өгсөн Пухуа эмнэлгийн Монгол дахь төлөөлөгч Lkhagvasuren Nomin Erdene дүүдээ дахин дахин баярлалаа. Чин сэтгэлийн сайхан ерөөлтэйгөө хамт зүрх сэтгэлээрээ нэгдсэн хүн нэг бүртээ 186 хандивлагчдаа үнэхээр их баярлалаа.

Хүү бид 2 маргааш болохыг тэсэн ядан хүлээж байна, догдлол дүүрэн тэсэн ядан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 22 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 22 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20