ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮД ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ХЭВИЙН АЖИЛЛАНА

О.Шүрэнцэцэг
2019/07/14

Хүнсний дэлгүүр: Долдугаар сарын 14 буюу өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

"Номин холдинг" ХХК-ийн салбар дэлгүүрүүд: 07 дугаар сарын 14-ний өдрүүдэд Чулуун-Овоо Номин агуулах худалдаа 08.00-23.00, 22-ын товчоо Номин агуулах худалдаа 07.00-24.00, 32-ын тойрог Номин хайпермаркет 08.30-24.00, Драгон төвд Номин хайпермаркет 07.30-22.00 цаг хүртэл ажиллана.

07 дугаар сарын 15-ныг дуустал "Номин"-гийн бүх супермаркетууд болон хайпермаркетууд бусад хамааралтай салбарууд амралтгүйгээр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

"Алтан жолоо трейд" ХХК-ийн "Сансар" сүлжээний бүх супермаркет: 07 дугаар сарын 15-ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, "Сансар -6", 22-ын товчооны зүүн талд "Сансар-22", Баянзүрхийн товчоо "Сансар-39", Яармаг "Сансар -34" 06.00 -24.00 цагт ажиллана.

Баярын бүх өдөр "Сансар-9" бөөний төв Өнөөдөр амарч байна. 07 дугаар сарын 15-нд 09:00 -21:00 цагт ажиллана. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

"Моннидер ХХК"-ийн Оргил супермаркетууд: 07 дугаар сарын 14 буюу өнөөдрөөс эхлэн энгийн цагийн хуваариар ажиллаж байна.

"Боса" ХХК-ийн "Дэйли гросерс" /Daily grosers/ сүлжээ дэлгүүрүүд: Баярын өдрүүдэд 08.00-23.00 цаг хүртэл амрахгүй ажиллана.

"Миний дэлгүүр" ХХК-ийн сүлжээ дэлгүүрүүд: Нарны зам болон Нисэхийн "Миний хайпермаркет" 08.00-24.00 цаг, бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

"Е -Маrt" их дэлгүүр:07 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд 10.00-22.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

"Нарантуул" худалдааны төв: 07 дугаар сарын 11-нээс 16-ныг дуустал амраад, 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

"Хархорин" худалдааны төв: 07 дугаар сарын 11-нээс 15-ны өдрийг дуустал амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

"Барс" 1, 2 худалдааны төвүүд: 07 дугаар сарын 11-нээс 14-ний өдрийг дуустал амарч, 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

"Хүчит шонхор" худалдааны төв: 07 дугаар сарын 11-нээс 15-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

"Да хүрээ" авто худалдааны төв: 07 дугаар сарын 11-нээс 15-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд: 07 дугаар сарын 11-нээс 15-нд амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд 07 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд амарна.

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд өнөөдрөөс буюу 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна

УЛААНБААТАР ХОТЫН "ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ"

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг 70005454 утсаар, санал, гомдол, шуурхай ажиллагааны дуудлагыг 325595 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

Аваарийн шуурхай албатай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 22 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 22 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20