ИНТЕРНЕТ ОРЧИНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ КОМПАНИУДАД ТАТВАР НОГДУУЛСАНД БУХИМДАВ

О.Шүрэнцэцэг
2019/07/15

Франц нь интернет орчинд үйл ажиллагаа явуулдаг том корпорацуудад тусгай татвар ногдуулах болсон явдал АНУ ба Европын холбооны хооронд худалдааны шинэ дайн дэгдээж магадгүй тухай Испанийн "ABC" мэдээлж байна.

Үүнээс өмнө Америкийн голдуу компаниуд нь интернет орчинд ямар нэг зохицуулалт, татвар байхгүйгээр далимдуулан дэлхий даяар реклам сурталчилгаа, сервис үйлчилгээ явуулан олсон орлогоосоо аливаа нэг улсын үндэсний татварын албанд ямар ч татвар төлдөггүй байсан. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачилсан шинэ хуулийг энэ сарын 11-нд парламентынх нь дээд танхим баталгаажуулснаар "Google", "Apple", "Facebook", "Amazon" гэсэн интернет салбарын аварга корпорациудаас орлогын 3 хувийн татвар авч байхаар боллоо. Тодруулбал, орлогынхоо 25 саяыг Францын тоон зах зээлээс хийдэг 750 саяас багагүй орлоготой корпорацууд энэхүү 3 хувийн татварыг төлдөг болно.

Хуулинд уг нь энэ шаардлагад нийцсэн интернет орчны бүх компаниуд гэж заасан ч бодит байдал дээр Америкийн компаниуд л үүнд нь таарч байгаа юм. Иймд энэ хуулийг америкчууд өөрсдийнх нь компаниудыг шахах зорилгоор баталсан гэж хүлээн авч, бухимдаж байгаа аж. Цагаан ордны худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер "Энэхүү дижитал үйлчилгээний татвар нь Америкийн компаниуд руу илэрхий бөгөөд шударга бусаар чиглэсэн байгаад бид сэтгэл түгшиж байна. Энэ шинэ хуулийн үр дагаврыг шалгаж үзээд АНУ-тай хийж байгаа худалдаанд сөргөөр нөлөөлөн чөлөөт өрсөлдөөнд хор учруулж, шахан гадуурхаж байгаа эсэхийг шалгах үүргийг Ерөнхийлөгч бидэнд даалгасан " гэжээ.

Макроны санаачлан баталсан энэхүү хууль аль ч талаас авч үзсэн туйлын шинэлэг боллоо гэж Испанийн "ABC" сонин үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл Европын бусад улсууд ч даган дуурайж магадгүй юм байна. Гэхдээ ийм хууль батлах болсон шалтгааныг "шар хантаазтан"-ы хөдөлгөөнөөс үзүүлж байгаа шахалт шаардлагаар тайлбарлажээ. Учир нь, "шар хантаазтан"-ууд такси, жижиг бизнес зэрэг зах зээлийн уламжлалт салбарт тоон эдийн засгаас учруулж байгаа хохирлыг багасгахыг шаардаж байгаа. Шинэ хуулийн өөр нэг зорилго нь "шар хантаазтан"-уудын бусал шахалт шаардлагад нийцүүлэн авсан арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай мөнгө олох явдал байсан гэнэ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 21 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 22 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 22 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20