​ЯПОНЫГ ЭНХИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ ЦАГТ АРЛУУДЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХГҮЙ ГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/07/15

Орос Японы энхийн гэрээ байгуулахтай холбоотой хэлэлцээрийн үеэр Оросын тал нь маргаантай арлуудыг Японы мэдэлд шилжүүлэх талаар ярилцахаас эрс татгалзсан тухай Японы "Kyodo" агентлаг мэдээлж байна.

Оросын тал маргаантай арлуудыг өгөх талаар ярилцахаас татгалзсан шалтгаан нь Япон ба Америк хоорондын цэргийн эвслийн харилцаа гэж "Kyodo" агентлаг мэдээлжээ. Тодруулбал, маргаантай арлуудын хоёрыг нь Японд шилжүүлэн өглөө гэхэд маргааш өдрөөс нь Америкчууд тэнд цэргийн баазаа байрлуулан Оросын Алс дорнодын хязгаарт заналхийлж эхлэхгүй гэсэн баталгаа үгүй. Япон дахь Америкийн цэргийн командлалын зүгээс ийм алхам хийх бодолгүй гэсэн утгатай мэдэгдэл хийж байсан ч Оросын тал түүнд нь итгээгүй нь ойлгомжтой.Түүнчлэн арлуудыг тойрон эдийн засгийн онцгой эрхтэй бүс гэж үүсдэг тул тус бүс нутаг дахь Оросын Тэнгисийн цэргийн хүчний боломж, нөлөө буурна гэж үзэж байгаа бололтой.

Арлуудыг өгөхөөс татгалзахад хүргэж байгаа өөр нэг шалтгаан нь Оросын эрх баригчид иргэдийнхээ дэмжлэгийг алдахаас болгоомжилсон явдал гэж байна. Сар гаруй өмнө маргаантай арлуудыг Японы талд хүлээлгэн өгөх талаар оросуудын дунд санал асуулга явуулахад дийлэнх олонх нь буюу 98 хувь эрс татгалзаж байгаагаа мэдэгдэж байсан билээ.

Ийм оросууд энхийн гэрээ байгуулаагүй цагт арлуудыг өгөх тухай яриаг хийхгүй гэсэн байр сууринд хатуу зогсоожээ. Орос Японы хооронд дэлхийн хоёрдугаар дайны дууссанаас хойш өдий хүртэл энхийн гэрээ байгуулаагүй байгаа юм. Энхий гэрээ байгуулна гэдэг нь япончууд Дэлхийн хоёрдугаар дайны дараа үүссэн бүх л нөхцөл байдал, түүний дотор газар орны талаарх бүх бодит байдлыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг болох юм. Гэтэл тухайн үеийн Зөвлөлт нь маргаантай гэгдэж байгаа арлуудыг дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлөөр дайнд амссан хохирлын төлбөр болгон өөрийн мэдэлдээ авсан гэдэг. Тиймээс энхийн гэрээ байгуулбал нэг талаас эдгээр арлуудыг Зөвлөлтийн хууль ёсны залгамжлагч болсон ОХУ-ынх мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болох юм. Эдгээр арлууд нь 1945 он хүртэл Японы мэдлийнх байсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 21 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 22 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 22 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20