​ХУСИТ БОСОГЧИД 30 ХҮНИЙГ ЦААЗААР АВНА

О.Шүрэнцэцэг
2019/07/15

Йемений хусит босогчид өөрсдийнх нь эсрэг тагнуул хийсэн хэрэгт буруутгаад байсан 30 хүн цаазаар авах ял ногдуулсанд АНУ-ын Төрийн департамент сэтгэл түгшиж байгаа тухайгаа мэдэгдлээ.

Төрийн департаментын мэдэгдэлд "Иранаас дэмжлэг авдаг хуситуудад хандан эдгээр ялыг цуцлан хоригдож байгаа хүмүүст энэрэнгүй хандаж, ямар ч үндэслэлгүй баривчилгаа явуулахаа зогсоохыг уриалж байна" гэжээ. Цаашлаад, цаазаар авах ял авсан хүмүүсийн дотор эрдэмтэд, улс төрийн зүтгэлтнүүд байгаа гэдгийг дурдаад тэднийг эрүүдэн тамласан байж болзошгүй тухай өгүүлжээ.

Үүнээс өмнө Йемений хусит босогчдын "Ансар Аллах" бүлэглэл нь жил гаруйн өмнө баривчлан хорьж байсан 30 хүнд Саудын Аравиар удирдуулсан цэргийн эвслийн талд тагнуулын ажиллагаа хийсэн гэж буруутгаад цаазаар авах ял ногдуулсан тухай "France Presse" агентлаг мэдээлж байсан юм.

Саудын Аравиар удирдуулсан цэргийн эвсэл нь Йемений хусит босогчдыг хууль бусаар төрийн эрхийг авсан гэж буруутган хууль ёсны Засгийн газрыг нь буцаахын тулд хэд хэдэн оронтой хамтран байлдааны ажиллагаа явуулж байгаа ч амжилтад хүрч чадаагүй. Саудын Арави ба АНУ нь хусит босогчдыг Иран нууцаар дэмжин зэвсэг, мөнгөөр хангадгаа гэж буруутгадаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 21 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 22 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 22 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20