АМЕРИКТ ХУУЛЬ БУС ЦАГААЧДЫГ БАРИВЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/15

АНУ-ын зарим хотуудад хууль бус цагаачдыг албадан нутаг буцах зорилгоор олноор нь хоморголон баривчилж эхэлсэн тухай "Fox News" мэдээлсэн байна.

Бямба гарагаас ням руу шилжих шөнө Нью-Йорк болон бусад том хотуудад баривчилгаа эхэлж. Гэхдээ Цагаачлал ба гаалийн хяналтын холбооны албаны тэргүн Мэттью Олбэнс нь хоморголон баривчлах тухай ярих нь зохисгүй гээд "Бид цагаачлалын хэргээр шүүхээр орж, шүүхээс улсыг орхин явах тухай заалт хүлээн авсан тодорхой хүмүүсийн эсрэг албадлагын арга хэмжээ явуулж байна. Цагаачлалын хэрэг хариуцсан шүүгчийн хууль ёсны шийдвэрийг очиж хэрэгжүүлэхээс өөр сонголт бидэнд алга" гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Трамп нь ням гарагт өөрийн Twitter хуудсан дээрээ Америкийн хилийн дагуух цагаачдыг түр байршуулах төвүүдэд гэмт хэрэгтнүүд олноор байгааг онцлоод "Уучлаарай, би тэднийг улс руугаа оруулж чадахгүй" гэж жиргэжээ. Цагаачлалын албаныхан эхний ээлжинд Америкийн 10 том хотод ажиллагаа явуулан багаар бодож 2000 хууль бус цагаачийг баривчлахаар төлөвлөөд байгаа юм байна.

Америкийн хууль сахиулах албад тун удахгүй хууль бус хэдэн сая цагаачдыг албадан нутаг буцааж эхлэх тухай Трамп зургаадугаар сарын сүүлээр анхааруулж байсан билээ. Трамп нь 2016 онд сонгуулийн кампанит ажлын үеэр хууль бус цагаачлалын эсрэг илүү хатуу бодлого явуулж, хилийн хяналтаа чангатгахаар амлаж байсан юм. Тэрээр Америкт амьдарч байгаа 11 сая орчим хууль бус цагаачдын дийлэнхийг гэмт хэрэгтэн гэж үздэг.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 21 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 22 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 22 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20