​БРЮС ЛИ НЬ ХОНКОНГТ ӨРНӨЖ БАЙГАА ЭСЭРГҮҮЦЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ БЭЛЭГ ТЭМДЭГ БОЛОВ

О.Шүрэнцэцэг
2019/07/17

Хонконгийн Коулун Тонг дүүрэгт байрладаг Брюс Лигийн амьдарч байсан байшингийн хувь тавилан нь хонконгчуудын хувьд хотод нь өрнөж байгаа үйл явдлын бэлэг тэмдэг болж хувираад байгаа тухай Испанийн "El Mundo" сонин бичиж байна.

Тулааны урлагын домогт мастерийн дүр нь Хонконгийг эх газрын Хятадаас эрс ялгаатайн бэлэг тэмдэг болсон байтал түүнийг байшинг шинэ эзэд нь нураагаад хонконгчуудын кантон аялагын гол өрсөлдөгч болох бээжин аялгын хэлний сургууль байгуулахаар зэхэж байгаа аж. Энэ бүхэн нь эх газрын Хятадад уусахаас уусахгүйн тулд янз бүрийн арга ашиглаж байгаа Хонконгийн өнөөгийн байдалтай тун төстэй харагдаж байгааг тус сонин онцолсон байна.

Брюс Лигийн амьдарч байсан "Тогоруун үүр" нэртэй байшингаас балгас л үлдээд байгаа. Гэвч 2008 онд эзэд нь зарах гэхэд Брюс Лигийн шүтэн бишрэгчид нь эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд заруулалгүй авч үлдэж чадсан. Домогт мастерийн шүтэн бишрэгчдийн клубын тэргүүн Во Ю-Көөнг нь "El Mundo" сонинд ярихдаа "Брюс Ли нь Хонконгийн сүнс сүлдийг шингээсэн хүн. Манай хот түүний байрыг хадгалахад анхаарахгүй байгаа нь туйлын харамсалтай" гэжээ. Ингэснээр Брюс Литэй холбоотой бүхнийг хадгалан үлдэх гэсэн чармайлт нь Бээжингээс шууд удирддаг бусад газраас ялгарах гэсэн нутгархаг үзлийн нэг хэсэг нь болж хувираад байгаа.

Ялангуяа хятад хэлний бээжин аялгын сургуулийг Брюс Лигийн байшингийн суурин дээр барих гэж байгааг маш олон хүн эсэргүүцэж байна. Эсэргүүцлийн жагсаалд оролцогч нэгэн хүн тус сонинд "Хятад хэлний сургууль уу? Санаатайгаар ийм сургуулийг энд байгуулах гээд байгаа эсэхийг мэдэхгүй ч эх газрын Хятад нь Хонконгийн өвөрмөц онцлог, улс төрийн автономи, манай соёлыг устгахын тулд алхам алхамаар бидэн рүү дайрахаа зогсоохгүй байна" гэжээ. Өөр нэгэн нь "Бид хятад хүмүүс биш харин хонгкончууд гэдэгт хамгийн гол нь байгаа юм. Соёлын, нийгмийн, улс төрийн гээд маш олон ялгаа бий. Үр хүүхдүүд маань Коммунист намын дарангуйлал дор амьдраасай гэж би хүсэхгүй байна" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 21 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 23 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 23 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20