МАРИАЛАГ БҮСГҮЙЧҮҮДИЙН ДУНД ГООЛИГ МОДЕЛИЙГ ОРУУЛЛАА ГЭЖ УУРЛАЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/19

"In The Style" брэнд нь мариалаг бүсгүйчүүдийг өөрийн биеийг гололгүй хувцаслаж байхыг уриалсан сурталчилгаандаа гоолиг загвар өмсөгч оролцуулаад интернет хэрэглэгчдийн уур хилэнг хөдөлгөжээ. Брэндийн удирдлага нь сурталчилгаандаа Чесси Кинг нэртэй блогчин эмэгтэйг урьж, мариалаг долоон эмэгтэйн хамт зогсоон зургийг нь дарсан юмсанж. Бусад долоон эмэгтэй нь мариалаг, арьс арчилгаандаа тусгай хэрэгсэл гэх зүйлс ашигладаггүй, ердийн эмэгтэйчүүд байж. Энэ зургийг "In The Style" нь өөрийн "Instagram" хуудсан дээрээ байршуултал тус брэндийг сонирхдог хүмүүс нь эрс шүүмжилж эхэлжээ.

Нэг нь "Миний амьдралдаа харж байсан хамгийн тэнэг зүйл. Хүмүүсийг биеэ гололгүй эерэг ханддаг болгоход зориулсан байтал гоолиг биетэй хүн хувцсыг нь өмсдөг гэнэ ээ?" гэсэн бол өөр нэг нь "Тарган модель хаана байна вэ? Инээд хүрч байна. Танай хуудсуудыг эргүүлж хартал та нар бүгд нэг хэвийн биетэй хүмүүстэй л ажилладаг юм байна" гэсэн бол өөр нэг нь "Хэвийн биетэй хүн сурталчилгаандаа оруулчихаад бодипозитивын тухай ярьж болдог юм уу" гэж уурлажээ.

Уурлаж хилэгнэсэн хүн дэндүү олон байсан тул брэндийн үүсгэн байгуулагч АдамФрисби нь Чесси Кинг гэдэг модель өөрийн биеийг гололгүй эерэг хандах хөдөлгөөний идэвхтэн, биеэ байгаа чигээр нь, бүх дутагдал сул талын хамт олон нийтийн сүлжээнд харуулахаас айдаггүй блогчин болохоор сонгон авсан гэж тайлбарлахаас өөр аргагүй болсон байна.

Бодипозитив хөдөлгөөн нь гоолиг биеийг сурталчилж, бүсгүйчүдэд тулган хүлээлгэж байгааг эсэргүүцэн гарч ирсэн үзэгдэл. Энэ хөдөлгөөнийхөн эмэгтэй хүн моод хөөж туранхай болох гэх хэрэггүй, хүн өөрийн биеийг өөлж, гололгүй ямагт эергээр хандаж сурах хэрэгтэй гэдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 21 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 22 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 23 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20