ТАЙРУУЛСАН ХӨЛӨӨ ТАМХИНААС ОЛЖ ХАРААД ТӨЛБӨР НЭХЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/19

Францын Мец хотод амьдардаг 60 настай албани эр тамхины хайрцаг дээрх сэрэмжлүүлэг зурагнаас өөрийн тайрмал хөлийг олж хараад шүүхэд хандан зарга үүсгээд байгаа тухай "France Bleu" радиогийн сайт мэдээлсэн байна.

Зарга үүсгэсэн хижээл насны эрийн хүү нь Люксембургээс тамхи худалдан авснаар энэ дуулиан эхэлжээ. Тэрээр худалдан авсан тамхины хайрцаг дээрх "Тамхи таны артерийн судсыг бөглөнө" гэсэн анхааруулга бүхий тайрагдсан хөлийн зургийг хараад аавынх нь мөн гэж таньжээ. Учир нь, зөвхөн аавынх нь гэмтсэн хөлөнд байдаг түлэгдсэн сорви, өвөрмөц шарх тод харагдаж байжээ.

Энэ зургийг гэр бүлдээ үзүүлэхэд аав нь өөрийнх нь хөл байна гэж таньжээ. Гэтэл тэрээр эрэмдэг болсон хөлийнхөө зургийг тамхины хайрцаг дээр хэвлэх зөвшөөрөл огт өгөөгүй байж. Иймд тэрээр өмгөөлөгч хөлслөн нөхөн төлбөр шаардаж шүүхэд хандсан байна.

Өмгөөлөгч нь "Европын холбооны тамхины хайраг дээр хүний зургийг зөвшөөрөлгүй гаргана гэдэг байж боломжгүй зүйл. Тэгээд ч хөлөө тайруулах болсон шалтгаан нь тамхитай огт хамаагүй. Миний үйлчлүүлэгч амьдралдаа хэзээ ч тамхи татаж байгаагүй. Тэрээр 1997 онд Албанид байхдаа дайралтад өртөн гэмтсэн тул хөлөө тайруулсан. Өөрийнхөө тахир дутууг тамхины хайрцагнуудаас харна гэдэг тийм ч таатай зүйл биш шүү дээ" гэжээ.

Хөлгүй болсон эр Францад шилжин ирснийхээ дараагаар 2018 онд хиймэл хөл хийлгэхээр Мец хотын цэргийн эмнэлэгт хандсан юм байна. Тэр үеэр эмнэлэгт хэдэн зураг дарж байсан ч хариу өгөөгүй аж. Одоо өмгөөлөгч нь түүний үйлчлүүлэгчиийн зураг яаж яваад Мец хотын цэргийн эмнэлгээс алдагдан Европын комиссын мэдээллийн санд орсныг тодруулж байгаа. Европын холбоонд зарагдаж байгаа тамхины хайрцаг дээрх зургийг Европын комисс батлан шалгасны дараа хэвлэхийг зөвшөөрөл өгдөг журамтай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 21 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 22 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 23 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20