ӨМНӨД СОЛОНГОСЫН УСАН ОНГОЦ РУУ ДАЙРЧ ДАЛАЙЧДЫН ГУТАЛ, ӨМДИЙГ ДЭЭРЭМДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Долоодугаар сарын 22-нд Өмнөд Солонгосын ачааны усан онгоц далайн дээрэмчдийн дайралтад өртсөн тухай тус улсын Далай ба загас агнуурын яам мэдээлснийг"Yonhap News" уламжилжээ.

Өмнөд Солонгосын "CK Bluebell" усан онгоцыг Сингапурын хоолойгоос 180 км орчим зайтай явахад нь галт зэвсэг бүхий этгээдүүд дайран усан онгоцон дээр нь гарсан байна. Гэмт этгээдүүд усан онгоцон дээр гарсны дараагаар багийн гишүүдийн өмд, гутал, гар утас болон 13 мянга орчим долларыг дээрэмдээд зугтжээ. Халдлагын үеэр эсэргүүцэл үзүүлсэн 22 далайчин хөнгөн шархадсан.

Ачааны усан онгоц 15 зангилаа хүрэхгүй хурдаар, өөрөөр хэлбэл цагт 28 км орчим хурдтай явдаг. Харин далайн дээрэмчид өндөр хурдны завиар усан онгоцыг гүйцэд төрүүлээд ийнхүү түр эзэлсэн байна. Тус усан онгоц нь Өмнөд Солонгосын Инчхоноос Бразиль орохоор явж байжээ. Дайралтын улмаас хэсэг далайчид хөнгөн гэмтэл авснаас өөр ямар нэг ноцтой зүйл үүсээгүй тул тул аяллыг зогсоох хэрэггүй гэж үзжээ.Сингапурын хоолой нь худалдааны асар олон усан онгоц явдаг далайн хөл хөдөлгөөн ихтэй тул далайн дээрэмчдийн халдлага гарах нь цөөнгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 22 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20