​ТУРКМЕНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ҮХҮҮЛСЭН УЛС ТӨР СУДЛААЧ УУЧЛАЛ ГУЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Туркмений Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовыг нас барсан тухай мэдээ цацаж, дуулиан тарьсан улс төрч судлаач Аслан Рубаев "Facebook" хуудсаараа дамжуулан уучлал гуйсан тухай "Лента. ру" сайт мэдээлж байна.

Тэрээр "Ерөнхийлөгчийн ар гэр, ойр дотных хүмүүс болон Туркменистаны бүх иргэдээс хүлцэл өчье" гэж бичсэн байна. Туркменистаны нийслэл Ашхабадад амьдардаг бизнесийн хүрээллийн хүмүүсээс авсан мэдээлэл нь худал байсан тул ташаа мэдээ тараасан гэж тайлбарлажээ. Тэрээр "Би үнэхээр зөв мэдээлэл биз гэж асуухад тусгай албадад ажилладаг танилууд нь тэгэж хэлсэн, амралтаа авсны дараа тийм юм болсон гэнэ" гэж хэлсэн гэжээ.

Харин Туркменистан улсын Москва дахь Элчин сайдын яам Ерөнхийлөгч нь нас барсан тухай мэдээлэл 100 хувь худал гэсэн.Харин Туркменистаны элитүүдэд ойр байдаг эх сурвалж "Лента.ру" сайтад хэлэхдээ "Ерөнхийлөгч нас бараагүй, харин арваад өдрийн турш хэвтэрт, хүнд байгаа ээжийгээ эргэхээр Герман руу ниссэн" гэж хэлсэн байна.Туркменистан нь шатдаг хийгээр тун баялаг бөгөөд тус улсын шатдаг хийг Каспийн тэнгисээр тавьсан хоолойгоор, Оросын нутгийг тойруулан Европ руу нийлүүлдэг болгохоор тохиролцсон тухай яриа гараад байсан үед энэ мэдээ цацагдсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 5 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 22 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20