​ХАМГИЙН БОГИНО IQ СОНЖООГООР ӨӨРИЙГӨӨ СОРЬ

О.Шүрэнцэцэг
9 цагийн өмнө

Массачусетсийн технологийн их сургуулийн профессор Шейн Фредерик нь математикийн гуравхан асуултаас бүрдсэн IQ түвшин тодорхойлох хамгийн богино тест бүтээсэн тухай "Mirror" мэдээлж байна.

Энэхүү тестийг 2005 онд зохиосон хэдий ч интернетэд саяхан байршуулсан аж. Фредерик нь янз бүрийн салбарт ажилладаг, боловсролын янз бүрийн түвшинтэй 3000 хүнд энэхүү тестийн асуултад хариулахыг санал болгоход оролцогчдын ердөө 17 хувь нь л гурван асуултад бүгдэд нь зөв хариулж байжээ.

Сонжооны асуултуудыг бодолтыг нь тайлбарлаад өгөхөөр их хялбар мэт санагддаг ч биеэ даан бодохдоо хамгийн түрүүн санаанд орж ирдэг тоонд хөтлөгдөлгүй бодох ёстой гэдгээрээ хүнд гэжээ. Тус сонжооны гурван асуултыг дурдъя.

Үүнд:

1.Теннисний цохиур ба бөмбөг хоёрын нийлсэн үнэ 1,10 доллар. Цохиур нь бөмбөгнөөс 1 доллараар үнэтэй. Бөмбөг ямар үнэтэй вэ?

2.Үйлдвэрийн нэхмэлийн таван машинаар таван эд зүйл бэлдэхэд таван минут шаардлагатай. Зуун нэхмэлийн машинаар 100 эд зүйл бэлдэхэд хэдэн минут шаардлагатай вэ?

3.Цөөрөмд хонхон цэцэг ургадаг. Тэдний тоо нь өдөр болгон хоёр дахин нэмэгддэг. Цөөрмийн гадаргыг хонхон цэцгээр битүү дүүргэхэд 48 хоногт хэрэгтэй бол тал хэсгийг нь бүрхэхэд хэдэн өдөр шаардлагатай вэ?

Ингэхэд 10 цент, 100 минут ба 24 өдөр гэсэн хариулт хамгийн түгээмэл байдаг ч бүгд буруу юм. Профессорын Шейн Фредерикийн тодруулж байгаагаар 10 цент биш гэж хариулсан хүн бүр үнэн хэрэг дээрээ зөв хариулт өгсөнд тооцож болох аж. Зөв хариултууд нь, 5 цент, 5 минут, 47 өдөр.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 22 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20