50 САЯЫН ҮНЭТЭЙ ЦЭРГИЙН АМЬ


2019 он гарсаар цэргийн албанд татагдсан дөрвөн алба хаагч амиа алдаад байна. Тодруулбал,

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Эрдэнэт хотоос татагдан алба хааж байсан 19 настай байлдагч А нэгдүгээр сарын 22-ны өдөр биендээ их хэмжээний хөхөрч няцарсан сорвитой амиа алдсан, https://www.facebook.com/zarigmn/videos/385193965385411/?v=385193965385411

Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Завхан аймгаас татагдан алба хааж байсан 19 настай В нэгдүгээр сарын 31-ний өдөр ОХУ-ын Тувагаас бууны шархтай нас барсан,

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн цэргийн 0168-р ангид Өмнөговь аймгаас татагдан алба хааж байсан 19 настай А тавдугаар сарын 27-ны өдөр 2-8-р хавиргууд, өвчүү хугарсан, уушги задарч, элэг бяцарсан байдалтай амиа алдсан, http://zarig.mn/elh/?fbclid=IwAR0h4W9xkT98jiP2i0BJa_VBi_4mfLr1N3oonGmeP8ywt1n4dKXO3rCin7g

Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Хилийн цэргийн 0184-р ангид Дорноговь аймгийн Иххэт сумаас цэргийн албанд татагдсан 19 настай байлдагч Б зургаадугаар сарын 30-ны өдөр модноос дүүжлэгдэн амиа алдсан харамсалтай хэргүүд гарсан. http://zarig.mn/eeg/?fbclid=IwAR11Se6QfV0fNjdjoKtVDweYq_NXLwsnw1e3-i8isgMXcDDwh0Ej4C8e1F8

Энх цагт цэргийн эрдэмд суралцахаар явсан эрс ийнхүү учир битүүлгээр амь насаа алдаж байгаа нь хил хамгаалах, батлан хамгаалах салбарын хариуцлага сул байгааг харуулж байгаа юм. Эдгээр дөрвөн тохиолдлын альных нь ч эцсийн дүн гараагүй, хэрэгт холбогдогч хариуцлага хүлээгээгүй, өөрөөр хэлбэл ар гэрийнхний гомдол тайлагдаагүй хэвээр байна.

Харин Батлан хамгаалах яам, Хуульзүй дотоод хэргийн яамнаас хариуцлагыг сайжруулах, хэргийг шуурхай шийдэх тал дээр анхаарахаас илүү ар гэрийнхний "амыг таглах", хэргийг мартагнуулах оролдлого хийж байгаа мэт харагдаж байна. Тодруулбал, тэд талийгаач эрсийн ар гэрийнхэнд мөнгө төгрөг, байр өгч "гал унтрааж" асуудлыг намжааж байна.

Бидэнд байгаа мэдээллээр Батлан хамгаалах яамнаас хэрэг эцэслэн шийдэгдээгүй, гэм буруутан тогтоогдоогүй байхад 336-р ангид амиа алдсан А-ийн ар гэрт нэг өрөө байр өгчээ. Ингэхдээ, талийгаачийн ар гэрийнхэн тус яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлэн сууль хийснийг тэр өдөрт нь зогсоож, нэг өрөө байрыг Эрдэнэт хотод авч өгсөн байна. Гэхдээ байрны гэрчилгээ байдаггүй, өндөр настай ээж нь хэний орон байранд байгаагаа ч мэдэхгүй байдалтай байгаа аж. Энэ хэргийн шүүх хурал уг нь энэ сарын 28-ны өдөр Э, В, Б нарыг холбогдуулан болохоор товлогдсон ч холбогдогч талын хүсэлтээр есдүгээр сарын 26-ныг хүртэл хойшилсон байна.

Дараагийн тохиолдол нь Хилийн цэргийн 0184-р ангид амиа алдсан байлдагч Б-ийн ар гэрийнхэнд тус цэргийн ангиас 43 сая төгрөгийг бэлнээр авчирч өгсөн. Ингэхдээ, талийгаачийн оршуулах ёслол болсноос хоёр хоногийн дараа буюу асуудал гарсан даруйд мөнгийг ангийн захирагч н.Түвшинжаргал авчирсан байна. Тухайн үед манай сурвалжлах баг талийгаач Б-ийн ар гэр, оршуулах ёслолоос сурвалжилга бэлтгэн ирээд байсан бөгөөд 0184-р ангийн зүгээс ар гэрийнхэнд нь хандан "хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах хэрэггүй" хэмээн хүсч, ийнхүү мөнгө авчирсан байгаа юм.

Тэгвэл, цэргийн алба хаагч амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон ямар тохиолдолд ямар хэмжээний нөхөн олговор олгодог нь тодорхойгү байна. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхааралд орсон хэргийг намжаах зорилгоор 40-50 сая төгрөгөөр ар гэрийнхнийг нь чиээмгүй болгож байгаагаас биш, хэрэг эцэслэн шийдэгдээгүй, гэм буруутан тогтоогдоогүй, хохирлын зэрэг тогтоогдоогүй байхад өөрсдөө тодорхой хэмжээний мөнгө ар гэрийнхэнд нь атгуулах нь хэр зохимжтой вэ? Бид энэ асуудлыг холбогдох салбаруудаас тодруулан хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 14 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07