ОРОС ХЯТАД ХОЁР ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООГООД 330 ЖИЛ БОЛЖ БАЙГАА ГЭЛЭЭ

Н.Мижидмаа
2019/10/11

ОХУ-ын Олон нийтийн танхимд болсон "Шинэ эриний сайн хөршүүд Орос-Хятадын харилцан үйлчлэл" нэртэй дугуй ширээний ярилцлагын үеэр Орос Хятадын стратегийн харилцан үйлчлэлийн төвийн орлогч захирал Андрей Девятаев нь ОХУ ба БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоогоод 330 жил болж байгаа тухай мэдэгдсэн гэдгийг "РЕГНУМ" сайт уламжилжээ.

Девятаев нь "Бид үзэл бодлын шинэ системийг тулгуурлаж байгаа ч эртнээс зэрэгцэн оршиж байгаа. Гэтэл хятадууд гэв гэнэт Орос Хятадын хооронд дипломат харилцаа тогтоогоод 70 жил болж байна гэж бичсэн байна. Үнэн хэрэг дээрээ Москвагийн хаант улс ба Чин гүрний хооронд 1689 онд буюу 330 жилийн тэртээ дипломат харилцаа тогтоосон байдаг юм. Тэгэхэд Москвагийн хаант улс ба Хятадын эзэнт гүрий хооронд анх удаа хилийн шугам татсан. Энэхүү гэрээний зургаадугаар зүйлд "мөнхийн найрамдалт" гээд заачихсан байгаа. 330 жилийн мөнхийн найрамдал. Ямар ч байлаа гээд Орос ба Хятадын хооронд хэзээ ч дайн болж байгаагүй байдаг юм. Хилийн мөргөлдөөн болж байсан ч дайн болж байгаагүй" гэжээ.

Энд дурдагдаад буй "Шинэ эриний сайн хөршүүд Орос-Хятадын харилцан үйлчлэл" дугуй ширээний яриа нь хоёр улсын стратегийн түншлэлийг хөгжүүлэх зорилготой "Цайны их зам" нэртэй төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил юм байна. "Цайны их зам" төслийг 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын тэргүүлэгч СиЖинпинь Оросын Гадаад харилцааны их сургуульд үг хэлэхдээ анх санал болгож байжээ. Улмаар энэхүү төслийг хөгжүүлэхийн тулд Оросын зүгээс "Цайны их замын соёлын бүс" нэртэй төсөл санал болгож, Евразийн эдийн засгийн холбоо ба Торгоны замын эдийн засгийн бүс төслүүдийг нэг чигт хүчлэн нэгтгэх хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлжээ. Ташрамд сонирхуулахад, 330 жилийн дипломат харилцаатай, мөнхийн найрамдалтай Орос Хятадын хооронд одоо хүртэл стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаагүй байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 13 минутын өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 14 минутын өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 20 минутын өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 53 минутын өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 10 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 15 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 18 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 20 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 20 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 20 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 21 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 23 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр