КАЗАХСТАНД ХЯТАД АЖИЛЧИД БА НУТГИЙН ИРГЭДИЙН ХООРОНД ЗОДООН БОЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/10/11

Казахстаны Алм-Ата мужийн Аксуск районд замын авто замын барилга угсралтын үеэр хятад ажилчид ба нутгийн иргэдийн хооронд зодоон болсон тухай орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ. Замын ажлыг гүйцэтгэж байгаа Хятадын "Citic Construction" компанийн ажилчдын хооронд ажлын улмаас үүссэн маргаан яваандаа нутгийн иргэдийг оролцуулсан зодоон болж хувирчээ. Тус компанийн дөрвөн ажилчны дунд гарсан маргааны үеэр казах гаралтай Хятадын иргэнд хөнгөн гэмтэл учруулсан байна. Үүний дараагаар нутгийн иргэд ба "Citic Construction" компанийн казах ажилчид хятад ажилчдаа зодож, дөрвийг хүнд гэмтээжээ. Казахстаны цагдаагийн газар зодоон өдөөсөн хүмүүсийг саатуулан мөрдөн байцаалт явуулж байгаа юм байна. Мөн энэ далимаар "Citic Construction" компанийн ажилчдын дунд шалгалт явуулж, визийн зөрчилтэй 33 хятад иргэнийг илрүүлж, албадан нутаг буцаахаар болсон байна.

Сүүлийн үед Казахстанд гадаадын ажилчид ба нутгийн иргэдийн хооронд энэ мэт зодоон, мөргөлдөөн цөөнгүй гарах болсон. Тухайлбал, зургаадугаар сарын сүүлээр Атырау муж дахь газрын тосны Тенгиз орд газарт Ливийн иргэд нутгийн бүсгүйг доромжилсон байдлаар авхуулсны зургаа интернэтэд байршуулсны дараа уурласан нутгийн иргэд ирж 40 орчим гадаад ажилчдыг зодсон эрэг гарч байсан. Наймдугаар сард Жайремийн уулын баяжуулах үйлдвэрт мөн л казах эмэгтэйн нүцгэн зургийг интернэтэд байршуулсны дараа нутгийн иргэд үйлдвэрийн байр руу дайран орж, турк ажилчдыг зодсон хэрэг гарч байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 3 минутын өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 6 минутын өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 15 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 16 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 17 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 17 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 19 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 20 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 21 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 23 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 23 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 23 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр