УКРАЙН КИПРТЭЙ АДИЛ БОЛЖ МАГАДГҮЙ

Н.Мижидмаа
2019/10/14

Украйн Гадаад харилцааны сайд Вадим Пристайко "Эрх чөлөө радио"-д ярилцлага өгөх үеэр салан тусгаарлахыг хичээж байгаа мужуудынхаа асуудлыг шийдэж чадахгүй байвал яваандаа хоёр хэсэг хуваагдсан Кипр аралтай адил байдалд орж магадгүй тухай мэдэгджээ. "Минскийн тохиролцоо"-г хэрэгжүүлэх гэж таван жил чармайсан ч Оросоос болж үр дүнд хүрээгүй тул Өрнөдийн орнууд зөвшөөрвөл өөр тохиролцоонд хүрэх талаар ярих хэрэгтэй гэдгийг сайн онцолжээ. Гэхдээ хэрэв өөр арга зам бас бүтэлгүйтсэн тохиолдолд Киев нь цаашид байдлыг хэрхэх талаар бодож эхлэх цаг болсон. Пристайко энэ талаар "Булаан эзлэгч хэсэг газрыг нь "зулгаалгачихсан" гэдгийг мэдэж байгаа ч улс орон нь ард түмний олонхын сонгосон хөгжлийн тэр чигт хөдөлж, хөгжсөн хэвээр байх "Кипр маягийн хувилбар" байж болох юм" гэжээ.

Украйны Гадаад хэргийн сайдын яриаг Туркийн эрх баригчид яаж хүлээж авах нь ойлгомжгүй ч 1974 оны долоодугаар сарын 20-нд Туркийн зэвсэгт хүчин Кипр арал дээрх үндэсний цөөнх болох турк гаралтай хүмүүсийг аврах нэрийдлээр дайран орж, хойд хэсгийг нь эзлэн авсан байдаг. Энэ хэрэг гарахаас өмнө арал дээр грек гаралтай кипрчүүд ба турк гаралтай кипрчүүдийн хооронд үндэстэн хоорондын мөргөлдөөн гарч байсан. Улмаар, 1974 оны долоодугаар сард Туркийг үзэн ядагч грек хэт үндсэрхэг үзэлтнүүд Кипр арал дээр төрийн эргэлт хийхэд Туркийн эрх баригчид турк цөөнхийг хамгаалах гэсэн шалтагаар цэргээ оруулсан түүхтэй. Кипр арал нь Европын холбооны гишүүн, грекчүүд гол төлөв амьдардаг хэсгийн Засгийн газрыг дэлхийн нийтээр арлыг бүхэлд нь "деюре" захирдаг гэж хүлээн зөвшөөрдөг ч "дефакто" буюу бодит байдал дээр арлын хойд хэсэг нь өөрийн зэвсэгт хүчин, засгийн газар, парламенттай тусгаар улс. Арлын хоёр хэсгийг заагласан шугамыг НҮБ-ын энхийг сахиулагчид хамгаалж байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 11 минутын өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 12 минутын өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 18 минутын өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 52 минутын өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 10 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 15 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 18 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 20 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 20 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 20 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 21 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 23 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр