ТАКСИНЫ ЖОЛООЧ ХАЛАМЦУУ ИРГЭНИЙГ УЛСЫНХАА НӨГӨӨ ЗАХАД ХҮРГЭЭД ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ НЭХЖЭЭ


Британийн дижейКрис Рид халамцуу "Uber" таксинд суухад жолооч нь очих хаягийг нь андуурч ИхБританийн нөгөө зах руу хүргээд их хэмжээний төлбөр нэхэмжилсэн тухай жиргэсэн олон мянган удаа ретвит хийгдэж олны анхаарлыг татжээ. Крис Рид "Долоо хоногийн турш Uber-ийн хүмүүстэй учраа ололцох гэж явлаа. Яаж байгаад Лондоны ФулхэмээсКройдон орж явна гэж бодоод зүүрмэглэх зуур жолооч намайг Их Британийн нөгөө захад хүргэчихдэг юм бэ гэдгийг ойлгохгүй байна. Сэрсэн чинь Мидлендсдирсэн байсан. Ингэж хүргэж явахдаа таксины жолооч надад ганц ч үг хэлээгүй. Гэтэл бид давхар үнээр бүтэн таван цагийн турш явсан байгаа юм" гэж жиргэжээ.

Үүний үр дүнд дижей залуугаас "Uber" таксины жолооч 1453 фунтын төлбөр нэхэмжилжээ. Гайхсан үйлчлүүлэгч "Uber"-ийн төв руу утасдаж асуутал таны өгсөн хаягийн дагуу хүргэсэн, ямар ч андуурал байхгүй гэсэн хариу өгсөн байна. Иймд Рид "Одоо тэд бүгдийг үгүйсгээд эхэллээ. Гэтэл намайн хүргэж өгсөн тэр хаягийг би өөрөө оруулсан гэсэн нотолгоо тэдэнд байхгүй. Би ер нь тэр газар амьдралдаа очиж үзээгүй" гээд "Халамцуу байхдаа жолоо барьж бас Uber таксинд битгий сууж байгаарай. Танд ч бас ийм зүйл тохиолдож магадгүй шүү. Хэрэв энэ утгагүй аяллын мөнгийг төлөх хэрэгтэй болбол ядаж бусад нь сургамж аваасай" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 15 минутын өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 16 минутын өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 22 минутын өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 56 минутын өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 10 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 15 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 18 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 20 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 20 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 20 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 21 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 23 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр