АНУ-ын Зүүн эргийг хүчтэй шуурга, ширүүн бороо дайрсны улмаас 500 мянган гаруй хэрэглэгч цахилгаангүй болоод байгаа тухай "The New York Times" сонин мэдээлсэн байна. Мэн, Массачусетс мужид хамгийн олон хэрэглэгч цахилгаангүй болсон. Мэн мужийн онц байдлын агентлагийн мэдээлснээр шуурганы хурд заримдаа секундэд 26,8 м хүртэл ширүүсэж байсан байна. Үүнээс болж олон тооны мод, цахилгаан дамжуулах шон, тулгуур унажээ. Мөн олон зарим газар хүчтэй салхинд булга татуулсан модод авто замын хөдөлгөөнийг хаасан байна. Мэн мужид 225 мянган байшин барилга цахилгаангүй болоод байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна