СОНГОГЧДОДОО ХУЛУУ БЭЛЭГЛЭСЭН САЙД ОГЦОРЧЭЭ

Н.Мижидмаа
6 цагийн өмнө

Японы Засгийн газрын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрлэлийн сайд ИссюСугавара нь сонгогчдодоо авлига өгсөн гэх дуулиант мэдээнээс болж өөрийн хүсэлтээр огцрох хүсэлт гаргасан тухай "Japan Times" мэдээлж байна. "Shukan Bunshun" гэдэг долоо хоног тутмын сонин дээр сайдын туслах нь нэг сонгогчид 20 мянган иен дамжуулж өгсөн, бусад сонгогчдод олон жилийн турш хулуу, далайн бүтээгдэхүүн зэрэг эд зүйл бэлэглэн авлига өгч байсан тухай мэдээлэл хэвлэгдэн гарсны дараа энэ бүхэн болсон гэж байна.

Японы Ерөнхий сайд СинзоАбэ нь сайдынхаа огцорч байгааг хүлээн авсан бөгөөд авлигын хэрэгтэй хүнийг сайдын суудалд суулгасан хариуцлагыг өөрөөсөө зайлуулахгүй гэж мэдэгджээ. Огцорсон сайд нь Засгийн газар дахь ОХУ-тай эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлыг давхар хариуцаж байжээ. Оростой энхийн гэрээ байгуулж Умард газар нутаг гэгддэг Курилын арлуудыг эргүүлэн авах нь СинзоАбэгийн Засгийн газрын нэн тэргүүний зорилтын нэг. Японд маргаантай арлуудыг буцаан авахын тулд Оростой эдийн засгийн харилцаагаа улам хөгжүүлэх хэрэгтэй гэж үздэг аж. Өөрөөр хэлбэл Японы Ерөнхий сайдын тун итгэлт, нөлөө бүхий хүн сонгогчдоо хулуу өгсөн гэх ялихгүй хэрэгт орооцолдсон байж магадгүй гэсэн сургаар өөрийгөө цаашид өндөр алба хаших эрхгүй гэж үзсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 19 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 20 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 20 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 22 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 23 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 23 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр