АНУ НЬ ИРАНТАЙ ХҮМҮҮНЛЭГИЙН ХУДАЛДАА ХИЙХ ШИНЭ, ИЛҮҮ ХАТУУ ДҮРЭМ НЭВТРҮҮЛЭВ

Н.Мижидмаа
2019/10/28

АНУ нь эрх баригчид Ирантай хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүний худалдаа явуулахдаа мөрдөх шинэ журам баталж байгаа тухайгаа албан ёсоор мэдэгджээ. Шинэ журам ба өмнөх нь АНУ-аас авсан бүх хориг арга хэмжээг Иранытай худалдаа хийж байгаа дэлхийн бүс улс дагаж мөрдөх ёстой гэсэн нөхцөлтэй болгосон байна.

АНУ-ын Сангийн яамнаас гаргасан мэдэгдэлд "Өнөөдөр АНУ-ын Сангийн яам болон Төрийн департамент нь Ирантай хүмүүнлэгийн худалдаа хийх явцыг урд үзэгдээгүй тунгалаг болгох зорилго бүхий хүмүүнлэгийн шинэ механизмын бий болгож байгаагаа мэдэгдлээ. Энэ механизм нь Ираны ард түмнийг дэмжих зөвшөөрөгдсөн худалдаатай холбоотой хөрөнгө мөнгийг Ираны дэглэм баллистик пуужин боловсруулах, алан хядлагыг дэмжих болон бусад хорт нөлөө бүхий үйл ажиллагаа санхүүжүүлэхэд зарцуулахаас сэргийлэх үүднээс олон улсын хамтын нийгэмлэгт шаардлагатай анхаарал болгоомжлол гаргахад нь тус болох юм" гэжээ.

Шинэ журам ёсоор Ирантай хүмүүнлэгийн бараа, бүтэгдэхүүний худалдаа хийдэг АНУ-д бүртгэлгүй бүх санхүүгийн байгууллагууд мөнгөн гүйлгээ хийхэд нь оролцож байгаа худалдааны суваг нь Америкийн хориг арга хэмжээнд өртөхгүй гэсэн баталгааг бичгэн хэлбэрээр сар бүр АНУ-ын сангийн яамнаас авч байх ёстой болсон байна. Ийм баталгаа авсны хариуд сар болгон худалдааны сувгийг ямар байдлаар яаж ашигласан талаар дэлгэрэнгүй тайланг АНУ-ын Сангийн яаманд гаргаж өгч байх ёстой болсон байна. Үүнийг дагаагүй гадаадын компаниуд, санхүүгийн байгууллагуудын хориг арга хэмжээ авах юм байна.

Сүүлийн үед АНУ-д батлагдаж байгаа холбооны хууль дүрмүүд бараг бүгд шахуу экстерриториал нөхцөлтэй буюу АНУ-ын хил хязгаараас давж гарч, өөр улсын хууль зүйн харьяаллыг үл хамааран үйлчилдэг нөхцөлтэй болоод байгаагийн нэг жишээ гэж экспертүүд үзсэн байна.

Ийм хууль журам АНУ-д олон бий аж. Жишээлбэл, "Foreign Corrupt Practices Act", /FCPA/ буюу хилийн чанад дахь авлигатай тэмцэх хууль гэж байна. АНУ ба Америкийн бизнестэй өчүүхэн төдий холбоотой бүх л үйлдэл энэ хуулийг үйлчлэх хүрээнд багтдаг. Тухайлбал, Дэлхийн хөлбөмбөгийн холбоог донсолгосон авлигын хэрэг нь энэ хуулийг зөрчсөнтэй холбоотой. Авлигын хэрэгт холбогдсон хүмүүс хахууль өгөхдөө америк долларыг ашигласан тул энэ хуулийн үйлчлэх хүрээнд багтсан гэж мэдэгдэж байсан. Америкийн дайснуудыг хориг арга хэмжээгээр эсэргүүцэх тухай хууль буюу "Countering America's Adversaries Through Sanctions Act" /CAATSA/ гэж байна. ОХУ, Иран, Хойд Солонгосын эсрэг чиглэсэн энэ хуулийг зөрчсөн ямар ч улсын эсрэг хориг арга хэмжээ авах эрхтэй. Жишээлэхэд, БНХАУ-ыг ОХУ-аас С-400 агаарын довтолгооноос хамгаалах систем худалдан авлаа гэж Хятадын зэвсэгт хүчний жанжин штабын удирдан албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авсан. Туркийг мөн л С-400 авлаа гэж энэ хуулийн дагуу хориг арга хэмжээ авч магадгүй. Энэтхэгийг ч энэ хуулиар дарамтлан Оросоос С-400 авахыг нь болиулах оролдлого одоо ч хийгдэж байгаа аж. Мөн хэдхэн өдрийн өмнө АНУ-ын Конгресс "Родченковын хууль" нэртэй допингийн эсрэг хууль баталсан. Энэ хуулийн дагуу америк тамирчин оролцсон, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг компаниуд ивээн тэтгэгчээр оролцсон бүх тэмцээн уралдаанд давуу байдал олж авахын тулд сэргээш хэрэглэсэн ямар ч тамирчинд, улсын харьяалал үл харгалзан 10 жил хүртэл хорих ял оноож, хувь хүнийг 250 мянга, хуулийн этгээдийг 1 сая доллароор торгож байх аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 2 минутын өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 2 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 3 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 3 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 3 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 4 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 14 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 19 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 21 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 23 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 23 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа Өчигдөр
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр