Илчлэгч Родченко Оросын Токиогийн тоглолтоос хасахыг уриалав


Дэлхийн допингийн эсрэг агентлаг “WADA”-ийн мэдээлэгч Григорий Родченков нь Токиогийн Зуны Олимпын тоглолтоос Оросын тамирчдыг хасахыг уриалсан тухай “BBC Sport”  мэдээлсэн байна.

Родченков нь видео холбоогоор ярилцлага өгч, Оросын тамирчдын талаарх байр сууриа илэрхийлэхдээ нүүрээ бүрэн халхалж, бүрх малгай өмссөн байна. Амь насанд нь аюул заналхийлж байгаа учраас нүүр царайгаа болон дохио зангаагаа өөрчилсөн учраас ингэж халхалж байгаа гэж тайлбарлажээ. Родченков нь Оросын иргэншилтэй зарим тамирчдыг Олимпод оролцохыг зөвшөөрч болохгүй, өөр улсын болон Олимпын хорооны далбаан дор ч тоглолтод оролцуулах хэрэггүй гэжээ. Учир нь, сэргээш хэрэглэснээс үүдсэн олон тооны хориг арга хэмжээнд өртсөн ч Орос ямар ч сургамж аваагүй тул заавал шийтгэх ёстой гэсэн байна.

Үүнээс өмнө Родченков нь өөр нэг дуулиант мэдэгдэл хийгээд байсан юм. Тэрээр 1984 оны Лос Анжелсын Зуны тоглолтод Зөвлөлт оролцохоос татгалзах болсон шалтгаан нь допинг гэж мэдэгдсэн байна. Зөвлөлтийн шигшээ баг нь допингийн нууц лаборатори бүхий усан онгоцыг Лос Анжелсын боомтод зангуугаа хаях зөвшөөрөл авч чадаагүй, мөн тоглолтын үеэр допингийн шинэ тест авахаар болсон тул Олимпын тоглолтод бойкот зарласан гэжээ.

АНУ болон түүний холбоотон улсууд Зөвлөлтийг 1979 онд Афганистанд цэргээ оруулсны хариуд 1980 оны Москвагийн Олимпын тоглолтод бойкот зарлан, оролцохоос татгалзаж байсан юм. Үүний хариуд Зөвлөлт нь 1984 оны Лос Анжелсын Олимпын тоглолтод оролцохоос татгалзсан байдаг.

Энэ оны зун Токиод явагдах ёстой байсан Олимпын тоглолтыг корона вирусийн цар тахлын улмаас хойшлуулж, 2021 оны долоо ба наймдугаар сард явуулахаар болсон.

Родченков 2015 онд Москвагийн допингийн эсрэг лабораторийн даргын тушаалаас буусны дараагаар АНУ руу зугтан гарч, Оросын Засгийн газар нь шигшээ багийнхаа тамирчдын сэргээшний сорилыг сольдог гэж илчилсэн юм. Ричард Макларен нь Родченковын мэдээллийг үндэслэн шалгалт явуулаад Оросын Засгийн газар нь тамирчдаараа ялуулахын тулд сэргээш өгдөх нууц хөтөлбөр хэрэгжүүлж байсан гэж буруутгасан. Улмаар Оросын олон тамирчныг эрхийг хасаж, медалийг нь хураан авч, олон улсын тэмцээн уралдаан, түүний дотор Олимпын тоглолтод Оросын далбаан дор оролцохыг нь хориглосон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 46 минутын өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 1 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 2 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 2 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 3 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 4 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 4 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 7 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 8 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 8 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 8 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 9 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 18 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа Өчигдөр