Сугалаанаас 22 сая доллар хожоод найзтайгаа хуваалцжээ


Америкийн Висконсин мужийн Меномони хотын оршин суугч сугалаагаар асар их мөнгө хожсоныхоо дараа 28 жилийн өмнө өгсөн амлалтаа санаж, хэлсэн үгэндээ хүрдэг хүн гэдгээ харуулсан тухай “UPI” мэдээлж байна.

Томас Кук гэдэг азтай эр сугалаагаар 22 сая доллар хожжээ. Асар их мөнгө хожсон гэдгээ мэдсэн Томас нь мөнгөө авах гэж яарсангүй, 1992 онд найз Жозеф Финитэй тавьсан андгайгаа санаад түүн рүү утсаар ярьжээ. Томас Кук, Жозеф Фини хоёр нь 28 жилийн өмнө хэн нэгэн нь нэгэн цагт сугалаагаар гол шагналыг нь хожвол найзтайгаа хуваана гэж андгай тавьсан юм байжээ.

Жозеф Фини найзыгаа утсаар ярихад нь итгэлгүй, даапаалж байна гэж уурласан тухайгаа сэтгүүлчид ярьсан байна.

Кук ба Фини хоёр нь шагналаа бага багаар олон жилийн турш цувруулж авах ёстой байсан ч суутгал төлөөд бөөнөөр нь авсан нь дээр гэж үзжээ. Ингэснээр бүх татвар, суутгал төлсний дараа гар дээрээ тус бүр 5,7 сая доллар бэлнээр авчээ.

Кук нь их мөнгө хожсон тул ажлаасаа гараад гэр бүлтэйгээ тааваараа өнгөрөөдөг болно гэж шийдсэн байна. Тэрээр “Одоо бид юу хүссэнээ хийх боломжтой боллоо. Тэтгэвэртээ гарах үүнээс сайхан боломж гэж юу байх билээ” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй 5 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай 7 цагийн өмнө
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 10 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 10 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана Өчигдөр
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо Өчигдөр
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно Өчигдөр
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа Өчигдөр
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө Өчигдөр
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө Өчигдөр
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай Өчигдөр
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ Өчигдөр
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг Өчигдөр
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр