ОХУ нь Туркт С-400 системийг нийлүүлж дуусав


ОХУ нь Туркт С-400 агаарын дайралтаас хамгаалах систем нийлүүлэх гэрээний эхний хэсгийг хугацаанаас нь өмнө биелүүлж дууссан тухай “Ростех” компанийн захирал нь Ерөнхийлөгч Путинд илтгэсэн байна. “Ростех” –ийн тэргүүн С.Чемезов “Энэ бол НАТО-ийн гишүүн оронтой байгуулсан ийм төрлийн анхны гэрээ, гэрээний дүн 2,5 тэрбум доллар болсон. Одоо бид хоёр дах удаагийн нийлүүлэлт хийх боломжийг судалж байна” гэжээ.

Туркийг Оросоос С-400 авахад АНУ асар ихээр дургүйцсэн. АНУ нь  С-400-г систем нь F-35 гэх мэт хамгийн орчин үеийн онгоц, зэвсгийн талаарх мэдээллийг Орос руу сэм дамжуулж магадгүй гэсэн шалтгаанаар Туркийн эсрэг хориг арга хэмжээ авсан. Улмаар Туркийн худалдан аваад байсан F-35 онгоцыг нийлүүлэхээс татгалзсан юм. Үүний дараа Туркийн авах ёстой байсан найман ширхэг сөнөөгч онгоцыг АНУ-ын арми худалдан авчээ.

Турк нь АНУ ба түүний холбоотон улсуудыг тав дах үеийн F-35 Lightning II сөнөөгч онгоцоор хангах хөтөлбөрт идэвхтэй оролцож, нисгэгчийг бүхээг гэх мэт нэлээд чухал эд ангийг үйлдвэрлэн нийлүүлж байжээ. Харин одоо хориг арга хэмжээнд өртөн F-35 Lightning II-ийн хөтөлбөрөөс хасагдсан тул энэ хөтөлбөрт нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болсон аж. Туркийн батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн салбарын тэргүүн Исмаил Демир хэлэхдээ Туркийн үйлдвэрлэгчдийг хассаны дараа F-35 онгоцны хөтөлбөрт нэмэлт 600 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болсон нь нэгж онгоцны үнийг 7-9 сая доллароор нэмэгдүүлсэн гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 44 минутын өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 1 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 2 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 2 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 2 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 4 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 4 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 7 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 8 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 8 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 8 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 9 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 18 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа Өчигдөр