Бразилын зарим хотын оршин суугчид үл мэдэгдэх нисдэг биетийн нислэгийг бичин авч интернэтэд байршуулсан байна. Тэнгэрт асар өндөрт гэрлэн зам гарган хөдөлгөөнгүй анивчих олон гэрлийг Бразилийн Нова –Игуасу хотын оршин суугчид ухаалаг утасны камер ашиглан бичиж авчээ.
Энэ тохиолдлоос сарын өмнө Бразилийн Рио-де-Жанейро хотын ойролцоо, ширэнгэн ой дах нуурт үл мэдэгдэх нисдэг биет унасан тухай мэдээ ихээхэн дуулиан тарьсан юм. Тухайн үедээ иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Бразилын армийнхан нисдэг биет унасан газрыг бүслэн хаасан тухай интернэтээр шуугьж байсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна