Энэ жилийн плей-оффт 3-1 гэсэн хар нүхнээс хоёр ч удаа гарч ирсэн Денвер Наггетс өнөө өглөө сагсан бөмбөгийн хаан Леброн Жеймс тэргүүтэй Лос анжелес Лейкерс багтай бүсийн аваргын төлөөх эхний тоглолтоо хийлээ. Тоглолт 126-114-ийн харьцаатайгаар ЛА Лейкерсчүүдийн ялалтаар өндөрлөлөө. Өнөөдрийн тоглолтонд Лейкерсийн гол тоглогчдын нэг Энтони Дэвис 37 оноо 10 самбараас бөмбөг авалтаар Дабль-Дабль хийж багаа ялалтанд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Харин эсрэг багаас гол тоглогчид болох Никола Иокич, Жамал Муррей нар тус бүр 21 оноо авсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна