Киргизийн ерөнхийлөгч огцорч, Садир Жапаровын үе ирлээ


Киргиз улсад  энэ сарын 11-нд болсон парламентын сонгуулийн дараа үймээн дэгдсэн. Парламентад суудал аваагүй 12 нам олон нийтийг уриалан жагсаал зохион байгуулж,  Төрийн ордноо эзэлж, тэмцлийн үр дүнд сонгуулийн дүнг хүчингүй болгосон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Улмаар энэ сарын 21-нийг хүртэл Бишкек хотод онц байдал зарласан билээ.  Ингэснээр  хотын бүх хөдөлгөөнийг хянаж, цэргийн хатуу хязгаарлалт тогтоов. Мөн Садир Жапаровыг  шинэ ерөнхий сайдаар томилсныг “Тасс” агентлаг мэдээлэв. Засгийн газрын удирдагчаа барьцаалсан хэргээр 2013 онд шоронд хоригдсон Жапаровыг жагсагчид суллаж, ерөнхий сайдаар томилсон нь энэ юм. Жапаров томилогдсоныхоо дараа “Би Засгийн газрын ажлыг бүгдийг нь хариуцна. Намайг томилогдсоны дараа огцорно гэдгээ ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков амласан” хэмээн ярьсан байдаг.

 Тэгвэл Киргизийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков ч амласандаа хүрч, огцрох шийдвэр гаргаж буйгаа мэдэгдээд байна.  Тэрээр  “Цэргийн албан хаагчид, хууль сахиулах байгууллагууд төрийн ордныг хамгаалахын тулд зэвсэг ашиглах ёстой. Ийм тохиолдолд цус урсах нь гарцаагүй. Өдөөн хатгалгад автахгүй байхыг би талуудад уриалж байна. Надад  Киргизид энхтайван байдал, улс орны бүрэн бүтэн байдал, ард түмний нэгдмэл байдал бүхнээс чухал. Иргэн бүрийн амьдралаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Би эрх мэдлийн араас зууралдаагүй. Цус урсгаж, ард иргэд рүүгээ гал нээсэн ерөнхийлөгч болж Киргизийн түүхэнд үлдэхийг хүсэхгүй байна. Иймд албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргалаа” гэж  мэдэгдэв.

Ингэснээр дараагийн ерөнхийлөгч томилогдтол Садир Жапаров түр орлон гүйцэтгэгчээр ажиллахаар болж байна. Жапаровын улс төрийн карьер 2005 онд болсон төрийн эргэлтийн үеэр эхэлсэн байна. Ерөнхийлөгч асан Курманбек Бакиевийн үед тэрээр депутат, ерөнхийлөгчийн зөвлөх, Авлигаас урьдчилан сэргийлэх агентлагийн дарга байжээ. 2010 оны төрийн эргэлтийн дараа Атамбаевын үед Жапаров мөн депутат байсан. Хожим нь шүүх, хууль эрх зүйн асуудал эрхэлсэн мэргэжлийн хорооны даргаар томилогдсон байдаг.  Жапаров 2013 онд Каракольд (тус улсын хойд хэсэг) Кумторын алтны уурхайг улсынх болгохыг шаардсан жагсаал зохион байгуулсан хэргээр 2017 оноос хойш шоронд хоригдож байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.19 ДАВАА № 201 (6426)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 5 минутын өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 2 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 3 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 3 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 3 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 4 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 14 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 19 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 21 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 23 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 23 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа Өчигдөр
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр