Хятадад авилга авсан компанийн захирлыг цаазалжээ

Н.Мижидмаа
2021/02/01

Хятадад төрийн өмийг удирдах “China Huarong Asset Management Co” улсын компанийн захирлуудын зөвлөлийн дарга асан Лай Сяомин гэгчийн цаазаар авсан тухай Хятадын “Global Times” мэдээлсэн байна.

 Лай Сяоминыг авлига авсан, албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэсэн, төсийн мөнгө завшсан ба хоёр эхнэр авсан гээд олон хэрэгт буруутган бүгдэд нь буруутайг нотолсон тул Тянжин хотын шүүхээс нэгдүгээр сарын 5-нд цаазаар авах ял оноосныг нь БНХАУ-ын Ардын дээд шүүх хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн тул ийнхүү ялыг гүйцэтэгсэнаж.

 Талийгч нь 2008-2018 онуудад биечлэн болон зуучлагчдаар дамжуулан 1,79 тэрбум юанийн мөнгө, үнэт зүйлс авсан болохыг шүүхээс хөдөлшгүй баримтаар тогтоосон юм байна. Тэрээр төрийн төсөл дээр туслан гүйцэтгэгч томилох, санхүүжилт татах гэрээ байгуулах, албан тушаал ахих, өөр ажилд шилжих гэх мэт олон зүйл дээр авлига авдаг байжээ. Мөн эхнэртэй атлаа өөр эмэгтэйтэй хамтран амьдарч, хүүхэдтэй болсон байсан нь ялыг хүндрүүлэх бас нэг шалтгаан болсон байна.

 Цаазаар авах ял оноосон шүүгч нь Лай Сяоминий авсан авлигын хэмжээг 1949 онд БНХАУ-ыг үүсгэн байгуулагдсанаас хойш илчлэгдсэн хамгийн том авлига гэж тодорхойлсон юм байна. Энэ их мөнгөний дийлэнхийг Хятадын төр эргүүлэн авч чаджээ.

 Хятадын Ардын дээд шүүх ба Ардын дээд прокурорын газраас цаазаар авах ял оноо авлигын хэмжээг ил зарласан. Ингэснээр 3 сая юанийн авлига авсан хүнд шууд цаазаар авах ял оноодог юм байна гэдгийг Хятадад төдийгүй дэлхий даяар мэдэж авсан юм. Хятадад 2010 оныг хүртэл цаазаар авах ялыг гүйцэтгэхдээ галт зэвсэг ашигладаг байсан бол 2009 онд шүүхээс үхлийн тариа хийх нь арай хүнлэг гэж үзсэн тул дараа жилээс нь буудахаа больсон.

 Мөн өнгөрсөн оны хоёрдугаар сараас цаазаар авах ялтай бас нэг зүйл анги нэмэгдсэн нь COVID-19-өөр өвдсөн гэдгээ санаатайгаар нуун далдалсан гэсэн зүйл анги юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 28 минутын өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 1 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 1 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 1 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 2 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 12 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 17 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 19 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 21 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 21 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 22 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 22 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр